Порно оддын хөхийг таалах боломж олджээ

Японы насанд хүрэгчдэд зориулсан телевизийн суваг Парадайз саяхан “Эротик үйлдэл ертөнцийг аварна” нэртэй хөтөлбөрийнхээ хүрээнд нэгэн этгээд үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Тэд халуухан порно од бүсгүйчүүдийн хөхийг илж, таашаал авах боломжийг эрчүүдэд олгосон бөгөөд үүнийхээ хариуд ДОХ-оор өвдөн шаналж байгаа нийгмийн цөөнхийн сайн сайхны төлөөх буяны санд мөнгө хандивлахыг хүсчээ.
24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн тус үйл ажиллагааг  шууд дамжуулан үзүүлсэн бөгөөд насанд хүрэгсэд идэвхитэй ирж оролцсон байна. Нэвтрүүлгийн зохион байгуулагчдын зүгээс халдвар хамгааллын аюулгүй байдлыг сахин хамгаалах үүднээс хүрэлцэн ирсэн 18-аас дээш насныхны гарыг сайтар ариутгаж, дараа нь олноо танигдсан 10 порно од бүсгүйн цээжинд хүрч, хөхийг нь хүссэнээрээ илж таалах боломжийг олгосон гэнэ. Дур булаам, сайхан бүсгүйчүүдийн хөхийг хэдэнтээ барих хүсэлтэй эрчүүд хандивын мөнгийг харамгүй цацаж байсан бөгөөд нэвтрүүлгийн журмын дагуу барих тоолондоо хоёр дахин нэмэн төлсөн аж.

О.Удвал

Эх сурвалж: unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих