Утгагүй хэрүүлийн үр дүн эдийн засгийн асар том хохиролд хүргэлээ

Зүүн Хятадын тэнгис дэх арлуудын эргэн тойрны асуудлаар хийх хэлэцээрээ сэргээх санал Хятад улс Японд тавилаа. Урьд нь иймэрхүү саналыг Япон улс тавьж байсан юм. Газар нутгийн маргааныг түр хугацаагаар хойшлуулж, харилцаагаа цаашид хурцатгахгүй байхаар талууд шийдсэн бололтой.

“Зогс” гэсэн командыг маргаан хуртцатхаас өмнө Япон улс өгсөн байж болох талтай.  Хятадад Японы эсрэг үймээн самуун зогсож, бие биенээ дийлэх гэсэн маргаан харьцангуй цөөрч байна.  Таван арлаас гурвыг нь хувь хүнээс худалдаж авах саналаасаа Япон улс татгалзаагүй л байна. Одоо энэ арал Япон улсад харьяалагдаж байгаа ч гэсэн тус арлууд Хятад улсын мэдлийнх гэдэгтэй маргах юм байхгүй хэмээн Бээжин үзсээр байна. Болох гэж буй хэлэлцээр дээр энэ асуудлаар ярилцахгүй гэж талууд тохиролцсон. Ийм нөхцөлд ямар нэгэн зүйл тохиролцож чадах болов уу. ОХУ-ын шинжээч Яков Бергер энэ асуудлаар санал бодлоо хуваалцахдаа “Энд Японы тал тодорхой буулт хийх байх гэж бодож байна. Байдал хурцадмал оргилдоо хүрсэн. Уг арлын харьяаллын тухай тэмцэлдээ хууль бус арга хэрэглэхгүй байхыг Хятадын төр засаг ард иргэддээ уриалаад байна. Эсэргүүцлийн хөдөлгөөн жаахан намдаж байна. Ийм учраас талууд хэлэцээрийн ширээнд эргэн сууж ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийдэх байх. Хоёр тал аль аль нь энэ асуудлаас болж худалдааны дайнд, тэр тусмаа байлдааны байдалд орохыг хүсэхгүй байгаа” гэжээ.

“Даяарчлалын бодлого дахь ОРОС УЛС” сэтгүүлийн ерөнхий редактор, улс төр судлаач Федор Лукьяновын үзсэнээр эвлэрэл нь асуудлыг бүр мөсөн шийдэхгүй ч гэсэн хэрүүлээс дээр гэж тэрбээр үзэж байна. “Ямар ч байсан дайн эхлэхгүй. Учир нь Япон, Хятад улсууд маш их харилцан хамааралтай болсон тул нэгдүгээрт, дайн эдийн засгийн асар их алдагдалд оруулна гэдгийг хоёр тал сайн ойлгож байгаа. Хоёрдугаарт, Хятад цэргийн сүр хүчээ шууд үзүүлхийг хүсвэл, энэ нь АНУ-ын хувьд аманд орсон шар тос болно. Хятадыг ямар нэг аргаар байлдаанд татан оруулж чадах юм бол Хятадын ирээдүйгээс айж байгаа бүхэнд мөрөөдлөө биелүүлэх сайхан шалтаг болно. Өнөөгийн энэ байдалд Хятад өдөөн хатгалагад автвал шийдвэртэй цохилт хүлээх болно. Тэд цэрэг дайны замаар юу ч олж авч чадахгүй. Ингэснээр тэд өөрсдөөсөө бүхнийг холдуулж, бүхнийг айлгах болно. Хятадууд үүнийг сайн ойлгож байгаа бөгөөд энэ замаар явахгүй”  хэмээжээ.

Энэ арлуудаас үүссэн маргаанаас болж эдийн засгийн асар их алдагдалд орсон нь эдүгээ харагдаж байна. Хятадад үйл ажиллагаа явуулж байсан Японы авто машины болон электроникийн томоохон үйлдвэрүүд үйл ажиллагаагаа зогсоосон. Тэр байтугай зарим нэгийг нь тонон дээрэмдсэн байна. Мөн Японы ресторан, дэлгүүрүүдийг дээрэмдэн галдан шатаасан ч үзэгдэл гарсан. Япон руу аялдаг жуулчдийн тоо эрс цөөрсөн бөгөөд бүрмөсөн зогссоноос болж Хятад асар их алдагдалд орж байна. Жуулчид тээвэрлэдэг онгоцууд нисэхгүй байгаагаас хоосон шахуу нислэг үйлдэх дээрээ тулжээ. Бээжингийн хэвлэлийн газруудад Японы талаар ном хэвлэхийг хориглосон гэдгийг энд онцлох хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан шинжээч Яков Бергер хэлэхдээ “Хоёр талын алдагдал үнэхээр их юм. Ялангуяа Япон улсын хувьд энэ нь маш эмзэг зүйл. Японы атомын эрчим хүчийг аюулт цунами сүйтгэсэн, даяарчлалын хамарсан эдийн засгийн хямралын дараа Япон улсын эдийн засаг сэргэж чадаагүй байгаа билээ. Япон улсын хувьд Хятад улс бол хамгийн анхны, хамгийн гол худалдааны түнш юм. Одоо Япон улсын хувьд хятад АНУ-аас ч илүү түнш болоод байгаа билээ. Хятадын зах зээл бол дэлхийн хамгийн том, хамгийн багтаамжтай нь юм. Ийм учраас Японы бизнесменүүд Хятадын зах зээлийг алдахыг огтхон ч хүсэхгүй байна. Мөн Хятадын хувьд Япон ч бас амин чухал юм. Худалдааны болон хөрөнгө оруулалтын харилцаагаа тасалвал Хятадын экспортын боломжид мөн л том цохилт болох билээ. Хэрвээ ийм байдалд хүрвэл олон үйлдвэрийн газрууд хаагдаж, БНХАУ-ын олон олон мужуудад ажилгүйдэл гэрлийн хурдаар өсөх болно” хэмээн дүгнэжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын яамны сайд Леон Панетта Япон, Хятад улсуудад ажлын айлчлал хийх үеэр энэ арлуудаас болж үүссэн талуудын сөргөлдөөн дээд цэгтээ хүрч байлаа. Японтай байгуулсан аюулгүй байдлын гэрээний хүрээнд маргаантай арлууд багтаж байгаа гэж АНУ мэдэгдсэн нь газар нутгийн маргааны гал дээр тос нэмсэн үйл явдал болов. Маргалдаж буй хоёр талын алины нь ч талд Вашигтон орохгүй гэсэн үгийг Хятадууд Пентагоны тэргүүнээр хэлүүлж чадсан нь Бээжингийн ээлжит ухаалаг нүүдэл болсон. Хэрэв Хятад улс Сенкаку буюу Дяоюйдао арал руу дайрсан тохиолдолд АНУ үндэсний аюулгүй байдалд нь халдан довтолж байна гэж үзэхгүй гэсэн үг биш юм. Хоёр талын маргаантай асуудалд АНУ оролцохгүй гэсэн нь маргаантай бүсэд Хятад, Япон хоёр дураараа дургина гэсэн үг хараахан биш бололтой.

Бэлтгэсэн Т.БАТСУГАР
Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих