Билл Клинтон эхнэрээ магтав

АНУ-ын экс Ерөнхийлөгч Билл Клин­тон эхнэр Хилларигаа төрийн тэр­гүүнд байх ёстой бүх л шинж чанарыг агуулсан гайхалтай хүн хэмээн магтжээ. Гэхдээ тэрбээр эх­нэ­рээ хэзээ нэгэн цагт энэ суудлын төлөө өр­­сөлдөх, үгүйг мэдэхгүй бай­гаа гэнэ.

Билл Клинтон “Түүнд жаахан тайвш­раад, цаашид юу хийхээ бодох боломж олгох хэрэгтэй” хэмээн ярь­жээ. Түүнч­лэн ямар ч үед эхнэрээ дэмжихээ илэрхийлсэн бай­на.

“ИТАР-ТАСС” агентлагийн мэдээлснээр өдгөө 64 настай Хиллари Клинтон ирэх сонгуульд Барак Обама ялсан ч байсан АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албаа орхино хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаанд өрсөлдөж, ялагдсан юм.

Одоогоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албыг хэн хүлээж авах нь тодорхойгүй байна. Гэхдээ Сенатын гадаад хэргийн хорооны тэргүүн Жон Керри энэ албанд дэвших магадлалтай хүний тоонд оржээ.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


URL:

Сэтгэгдэл бичих