Н.Номтойбаяр боровтор санаатай

Н.Номтойбаяр гэхээр л МАН-ын шинэ залуусын нэг гэхээсээ илүү Монголын алтны магнатын нэг гэгддэг Нямтайширын ганц хүү гэх тодотгол санаанд ордог. Тиймдээ ч тэр нэг тэрбумаар дэд сайдын суудалд сууж, төрийн албаны үнэ цэнийг тэнгэрт хадаасан гэх шүүмжлэлийн бай болдог байх. Уг нь нас боловсролыг нь харахаар хоосон толгой биш шиг санагдах. Ямартай ч мань эр бор санаатай хүн билээ, би гэчихсэн тун додигор явдаг болсон байна лээ. Бөөн мөнгө гэж олонд харагддаг тэрбээр бор санаатай болсны учир нь улстөрч хүн цагаан сайхан сэтгэлтэй байж болдоггүйтэй холбоотой гэнэ.

Ямартай л нэгэнтээ найз маань, “Цагаан санаатай явъя гэхээр цаадах чинь намайг нударчих гээд байх юм. Хар санаатай явъя гэхээр хажуу хавиргаа нударчих гээд байх юм. Болж өгвөл бор санаатай явах юмсан. Болдогсон бол дандаа дундуур нь жирийх юмсан” гэдэгсэн. Яг үнэн. Би ч гэсэн тэр зарчмаар бордуу санаатай болох гэж хэрэндээ л хичээж явна гэж хуучилжээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих