“Play Boy” сэтгүүл Монгол хэлээр

Хью Хефнэрийн үүсгэн байгуулсан алдарт “Play Boy” сэтгүүл монгол хэлээр анхны дугаараа гаргажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сэтгүүлийг монгол хэл дээр хэвлэх эрхийг “Uptown” сэтгүүлийн гэрэл зурагчин Ө.Баттайван,  найруулагч Б.Гарьд нар хамтран авч, олны хүртээл болгож эхэлжээ. Энэ талаар  зурагчин Ө.Баттайвантай холбогдлоо.

-“Play Boy” сэтгүүлийг Монгол хэлнээ анхны дугаараа гаргасан гэж сонслоо. Нийт хэдэн хэлээр хэвлэгддэг сэтгүүл вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард Африкт болсон “Play Boy” сэтгүүлийнхний уулзалтад хэсэг найз нарынхаа хамт оролцох үеэрээ Монголд гаргах эрхийг нь албан ёсоор авсан юм. “Play Boy” сэтгүүлийг одоогоор дэлхийн 27 орны хэл дээр хэвлэн гаргадаг. Манайх 28 дахь орон нь болж, дэлхийд алдартай энэ өвөрмөц сэтгүүлийг эх хэл дээрээ хэвлэж эхэллээ.

-Албан ёсны эрх авахын тулд хэдий хэмжээний төлбөр төлөх вэ?

-Нэг жил хэвлэн гаргах эрх нь 150 сая төгрөг байдаг. Бидний хувьд эхний ээлжинд нэг жилийн гэрээ хийсэн байгаа. Цаашид жил жилээр эрхээ худалдаж аваад явна гэсэн үг л дээ.

-“Play Boy”-ыг хүмүүс эротик сэтгүүл гэж ойлгодог…

-Ерөөсөө л энтертайнмент сэтгүүл. Эрчүүд ч уншина, бүсгүйчүүд ч уншина. Нүд амраах гэж л нүцгэн хүүхний зургаар чимдэг сэтгүүл шүү дээ.

-Сэтгүүл сар тутам хэвлэгдэх үү?

-Тийм. Сард нэг дугаар.

-Хэдэн нүүртэй вэ?

-123-аас доошгүй байх ёстой гэсэн шаардлага байдаг.

-Гэрэл зурагчин хүний хувьд “Play Boy” сэтгүүлийг эрхлэн гаргана гэдэг сайхан хэрэг байх?

-За бараг мөрөөдөл ч гэсэн болно доо. Орост 1994 оноос “Play Boy” хэвлэсэн. Тэр үеэс л Монголд энэ сэтгүүлийг авчрах юмсан гэж боддог байлаа.

-Нийтлэлийн бодлогын хувьд ямар чиглэлтэй байх вэ. Гадаад мэдээлэл олон байх уу?

-Монголд ашигтай гэрээ хийгдсэн гэж үзэж байгаа. 70 хувь нь монгол мэдээлэл, үлдсэн 30 хувь нь гадны мэдээлэл байхаар гэрээгээ байгуулсан.

Б.Дэжид


URL:

Сэтгэгдэл бичих