Зөвшөөрөлгүй барилгуудын цахилгааныг тасалжээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК Нийслэлийн Засаг даргын захирамж болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан бичгийн дагуу зөвшөөрөлгүй баригдаж байгаа барилгуудын цахилгааныг есдүгээр сарын 19, 20-нд тасалж шонг нь лацадсан байна. Нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийт 80 обьектын нэр ирсэн ч эднээс зургаа нь зөвшөөрөлтэй, хоёр нь барилгын үйл ажиллагаагаа эхлээгүй байсан тул 72 барилгын цахилгааныг хязгаарлажээ. Хэрэв зөвшөөрөлгүй цахилгаан хэрэглэсэн тохиолдолд 250 мянгаар торгох гэнэ.

М.УУГАН-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих