Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа нар Хятадуудыг зодож, дээрэмджээ
Хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нартай холбоотой хэргүүд улам гаарсаар байна. Саяхан гэхэд л Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газрын цагдаа нар Хятадуудыг зодож, дээрэмджээ.
Хэргийг тодруулбал Баянгол дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санни” зочид буудал руу нэвтрэн орж, тэнд байрлаж байсан БНХАУ-ын иргэдийг зодож, дээрэмдсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газарт Эрүүгийн цагдаагаар ажилладаг цагдаагийн дэд ахлагч Б.Жанчивдорж, Г.Мөнхгэрэл, Э.Золхүү нар үйлдсэн болох нь тогтоогдож буй гэнэ.
chuhal.mn
URL: