НӨАТ-ЫН ТУХАЙ ХУУЛИАС БОЛЖ 5000 ХVН “ААВ”-ЫН ХААЛГА ТАТАХ НЬ

Хууль хяналтынхан Нэмvv өртгийн албан татварын тухай хуулийг зөрчсөн 2500 орчим компанийн нягтлан, захирал гээд 5000 хvнд эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж буй гэнэ. Цагдаагийнхан сарын өмнө 500 компанийн захирал, нягтланг шалгаж байна гэсэн бол энэ тоо гэрлийн хурдаар өссөн нь энэ.
Нэмvv өртгийн албан татварын тухай хууль зөрчсөн 2500 компанийн нягтлан болон захирлыг шvvх буруутай гэж vзвэл “аав”-ынд зочилно. Тиймээс яг адилхан vндэслэлээр хэрэгт холбогдоод буй, өөрөөр хэлбэл, хоморголон буруутгах тохиолдол гарах гэж байгаа учраас шоронгийн тухай цухас хөндлөө.

Харин цагдаагийнхан дээрх компанийн захирал, ахлах нягтлан бодогч нарыг нэмvv өртгийн албан татварын падаан ашиглаж, татвараас зайлсхийсэн гэж буруутган шалгаж байгаа. Эл хэргийг шалгахаар ЭЦГ, УМБГ, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарсан гэнэ. Аж ахуйн нэгж бараа, vйлчилгээ худалдан авахдаа НӨАТ төлнө. Бараа бэлтгэн нийлvvлэгч нь ч НӨАТ төлдөг. Гэтэл тайландаа аль аль нь НӨАТ төлсөн мэтээр бараа, vйлчилгээний vнийн дvнг өсгөх гэх мэтээр хуурамч бичилт хийдэг гэнэ. Тvvнийг нь Татварын ерөнхий газрын хариуцсан албан тушаалтнууд тулгадаггvйгээс ийм хууль бус vйлдэл гаарч буйг шvvмжлэх хvн олон байна. Vvнээс vзвэл, энэ хэргийн холбогдогч нарын тоо Татварын ерөнхий газрын холбогдох албан тушаалтан, татварын байцаагчдаар хvрээгээ тэлэх нь.
алгалтын явцад тухайн компанийн удирдлагууд НӨАТ төлснийхөө хөнгөлөлтийг улсаас удаа дараа авсан тохиолдол ч илэрсэн аж. НӨАТ-ын падаан ашиглаж, татвараас бултсан гэх энэ хэргийн хохирлын хэмжээг одоогоор 500 тэрбум төгрөг гэж байгаа ч цаашид нэмэгдэх магадлалтайг эх сурвалж хэлэв.
Нэмvv өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 оны зургадугаар сард баталж, 2007 оны нэгдvгээр сарын 1-нээс хэрэгжvvлж эхэлжээ. Ингэж олон хvн буруутан болох шалтгааныг зарим нь уг хуультай холбон тайлбарлаж байна. Нэг хэсэг нь эл хуулийг улсад ашигтай сайн хууль гэж тодорхойлж байхад нөгөө хэсэг нь маш муу хууль гэж дvгнэж байх жишээтэй.
Эл хуулиас болж 2500 компанийн захирал, нягтланг буруутгаж, шоронд хийвэл компани нь дампуурч, ажилчид нь гудамжинд гарч лааз өшиглөх гэж байна гэх юм. Тvvнчлэн сvvлийн vед энэ хуулийг хvчингvй болгох тухай мессэж хvртэл олны дунд тvгэх боллоо. 2500 компани энэ хуулийг зөрчиж байгаа нь амьдралд хэрэгжvvлэх боломжгvйг харуулж байна. Гадаадын зарим улс оронд олон нийтээрээ дагаж мөрдөх бололцоогvй хуулийг тэр дор нь хэрэгсэхгvй болгодог жишигтэй. Энэ мэтээр Нэмvv өртгийн албан татварын тухай хуулийн эсрэг кампанит ажлыг хэрэгт холбогдсон компанийн удирдлагууд өрнvvлж эхэлснийг ч vгvйсгэх аргагvй. Кампанит ажлын зорилго нь мэдээж, хариуцлагаас бултах.
Дээрх компанийн захирал, нягтлан нарт Эрvvгийн хуулийн Татвар төлөхөөс зайлсхийх /166/, Хуурамч баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт vйлдэх, ашиглах /233/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах /265/, Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрvvлэх /266/ гэсэн хэрэгт буруутай эсэхийг мэдээж, шvvх тогтооно.
Дөрөв, таван жилийн өмнө 30 орчим Хадгаламж зээлийн хоршооны эзэн бусдын мөнгийг залилж, хууль бусаар ХЗХ-ны vйл ажиллагаа явуулсан гэж толгой дараалан яллуулсан. Энэ байдал одоо банкны захирал, нягт­лангуудаар vргэлжлэх нь.
Vvнээс улбаалж, Монголд одоо хоригдож байгаа хvмvvжигчид дээр нэмээд 5000 хvн багтаах шорон бий болов уу гэсэн бодол төрөв. Сураглавал, улсын хэмжээнд гяндан, онцгой, чанга, жирийн гэх мэт дэглэмтэй 25 орчим хорих анги бий гэнэ. Мэдээж, шvvхээс буруутай гэсэн шийдвэр гаргавал дээрх 5000 хvнийг эдгээр хорих ангид ямар нэг байдлаар хуваарилж, багтаах л болж таарах нь. Багтахгvй бол шинээр шорон барина гэж бичиг цаас барин гvйж ч мэднэ. Хотын төвд амаржих газар барих гэж зургаан га газар хvсэхэд зөвшөөрөл өгдөггvй хэрнээ ийм хэмжээний газарт тод­руулбал, ТЭЦ-4-ийн ха­жууд “тансаг” шорон барих зөвшөөрөл олгосон байх жишээтэй. Тэгснээ амаржих газрыг хаа байсан хотын захад, цэвэр, бохир усны шугамд холбог­доогvй, дэд бvтэцгvй хэсэгт барих зөвшөөрөл олго­сон. Гэтэл өнөөдрийг хvртэл эмнэлэг нь баригдаж дуусаагvй, харин шинэ шорон “vйлчлvvлэгч”-дээ аль хоёр жилийн өмнөөс хvлээн авч эхэлсэн. Угтаа шорон хотын захад, амаржих газар хотын төвд байх учиртай. Гэтэл манайд эсрэгээрээ. Шорон барих нь нэгд, эмнэлэг барих нь хоёрт тавигдах асуудал гээд хэлчихвэл дэгсдvvлсэн болохгvй.

Б.Алтанцэцэг

НӨАТ-ЫН ПАДААН АШИГЛАЖ, ХУУЛИЙГ ИНГЭЖ ЗАВХРУУЛЖЭЭ

Татварын ерөнхий газар одоогоос зургаан сарын өмнө татвар төлөгч нарт хандаж ийм нэгэн сэрэмжлvvлгийг хvргэж байжээ. Сэрэмжлvvлэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг шалгах явцад НӨАТ-ын падаантай холбоотой гарсан зөрчлvvдийг жагсаасан байна.

Цагдаагийнхан мөрдөн байцаалтын нууц гээд 2500 компанийн удирдлагын холбогдсон хэргийн талаар дэлгэрэнгvй мэдээлэл өгөхгvй байгаа ч Нэмvv өртгийн албан татварын тухай хуулийг дараахь байдлаар зөрчсөн байх магадлалтай аж.
Татвар төлөгчдөд хандсан сэрэмжлvvлэгт тусгаснаар бол:
1. НӨАТ-ын хасалт, буцаан олголт хийх хуулийн заалтад хамааралгvй ажил vйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг бизнесийн vйл ажиллагааны зардлаар тооцож, төсөвт төлөх НӨАТ-ыг багасгах.
2. Импортын барааны НӨАТ ногдуулах vнэлгээг бууруулахын тулд хуурамч гэрээ vйлдэж гаалийн мэдvvлэг бvрдvvлэх замаар төлөх татвараа бууруулах.
3. Бусдаас НӨАТ төлж бараа ажил vйлчилгээ худалдан авснаар ня-бо бvртгэлийн худал бичилт хийж, НӨАТ-ын падаан бичиж, их хэмжээний хасалт хийх.
4. НӨАТ төлөгч бус этгээдээс худалдан авсан бараа ажил vйлчилгээг НӨАТ төлөгчөөс авсан мэтээр хуурамч падаан бичих.
5. НӨАТ-аас чөлөөлөгдөх vйлдвэрлэл, vйлчилгээнд зориулан авсан худалдан авалтанд төлсөн НӨАТ-аа төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцох.
6. Татварын албанд бvртгэлгvй, бvртгэлтэй боловч тухайн борлуулагчийн бvртгэлтэй бус НӨАТ-ын падааныг өөр хоорондоо наймаацах замаар хуурамч анхан шатны баримт бvрдvvлэх.
7. Дулаан, цахилгаанд төлсөн НӨАТ-ын падаанаар тvрээслэгч, тvрээслvvлэгч давхар хасалт хийх.
8. НӨАТ төлөгчөөр бvртгvvлсэн хуулийн этгээд нэг жил ба тvvнээс дээш хугацаагаар vйл ажиллагаа явуулаагvй “Х” тайлан гаргаж НӨАТ төлөгчөөс хасагдах болзол хангасан байхад уг хуулийн этгээдийг худалдан авч НӨАТ төлөгч бус этгээдийн Хайгуулын ажлын худалдан авалтад төлсөн НӨАТ-аа шилжvvлэн бvртгэж хасалт, буцаан авалт хийхээр худал тайлагнадаг зэрэг татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн ноцтой зөрчлvvд илэрч байна гэжээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих