Ё.Отгонбаяр гишүүн “Муусайн булганчууд” гэжээ

Булган аймгийн нут­гаар яваад ирлээ. Энэ нутагт дэлгэр  зун болж залгаад налгар намар иржээ. Саяхан болсон олимпийн аварга Н.Түв­шинбаярын цолны найр, наадмын тухай яриа ну­таг усанд нь намжаагүй байна. Нутгийн иргэд хонины бэлчээрт уул­зах­даа, айл саахалтаар буух­даа энэ л тухай хүүр­нэц­гээж байна. “Манай нут­гийнхан чинь аваргадаа мянган цагаан хонь бэлэг­лэжээ. Яагаав дээр хан­див цуглуулаад явсан даа. Манайхан мянган хонь өгөөд зогсоогүй гэнэ шүү. Орхон аймгийн нут­гийн зөвлөлөөс 30 сая төгрөг хандивласан бай­на лээ. Бас Улаанбаатар хот дахь нутгийн зөвлө­лийн дарга, УИХ-ын ги­шүүн асан Энэбишийн Мөнх-Очир 28 сая төгрөг гаргасан бололтой. Айм­гийн Засаг даргын Тамгын газраас тогтоолын дагуу 30 сая төгрөгийг нь ч өгчээ. АН-аас нэр дэв­шээд ялагдал хүлээсэн Түмэнжаргал ч хувиасаа 10 сая төгрөг гаргаж нут­гийн хүүгээ дэмжсэн бай­на. Алдар хүндтэй хүний цолны мялаалга наадам сай­хан болох юм аа” гэ­сэн үг Булган нутгийн иргэдийн амнаас ам дам­жин наадам үзэж амжаа­гүй нэг­ний сонорыг мялаа­­саар байна. Тү­рүүл­сэн бөхдөө арван сая төгрөг, гурван насны морины түрүүнд тус бүр найман сая төгрөг өгсөн тухайг ч сонин бол­гож ярьсаар.

Олимпийн хошой ме­дальт Н.Түвшинбаярын цолны найр ямар болж өнгөрсөн тухай яриа энэ мэтчилэн айлаас айл дам­жин өрнөсөөр. Авар­гын цолны найр, наад­мыг хэн санаачилж хэр­хэн зо­хион байгуулсан тухай ч бас яригдаж байгаа юм. Энэ завсраа “Бид нар өнөө жил хэнийг УИХ-д төлөөллөө бол­гоод сонгочихов оо” гэж шүүрс алдах нь сонстлоо. Шууд хэлбэл УИХ-ын ги­шүүн Ё.Отгонбаярт Бул­га­ныхан ам муутай байна.

Ийм юм болсон бо­лол­той. Ё.Отгонбаяр ги­шүүн Улаанбаатар хот дахь Булган нутгийн зөв­лөлийн дэд дарга ажээ. Харин гишүүн асан Э.Мөнх-Очир дарга нь гэж байгаа. Н.Түвшинбаярын цолны мялаалга найрыг хийх зар түгэхтэй зэрэг­цээд нутгийн иргэд нь нутгийн зөвлөлдөө ханд­жээ. “Ийм найр хийх гэж байна. Нутгийн зөв­лө­лөөс дэмжиж туслаач ээ” гээд. Энэ үеэр нутгийн зөвлөлийн дарга Э.Мөнх-Очир гадаа­дад явсан учраас дэд дарга Ё.Отгонбаяртаа хандаж. Өдөр шөнөгүй, өглөө оройгүй утасдаж “Яахаар болов. Юу өгөх юм” гэх мэтчилэнгээр яриад байж. Гэтэл Ё.Отгон­баяр гишүүн гэнэт уурласан гэнэ. “Муусайн булган­чууд юу гуйгаад байгаа юм бэ. Тэгж л их цолны мялаалга найр, наадам хийх гээд байгаа юм бол тэр Түвшин­бая­раа над­тай яриул” гэж омогдсон гэнэ.

Нутгийн иргэд нь гавьяа шагналыг нь хүн­дэлж цолны мялаалга найр хийж байхад Н.Түв­шинбаяр аварга ч юу гэж тийшээ залгахав. Ямар “Миний цолны мялаалга болох гэж байна. Тийм юм өгөөч” гэлтэй биш.  Асуудал тэгсгээд намд­сан байгаа юм. Харин наадам болохын өмнө­хөн Э.Мөнх-Очир гадаа­даас ирсэн учир 28 сая төгрөг гаргаж Улаан­баа­тар дахь Булган аймгийн нутгийн зөвлөл хандив өргөжээ. Харин Булган аймгаас сонгогдсон Ё.От­гонбаяр гишүүн Булганы­ханд уурласан шигээ ямар ч хандив тусламж гаргалгүй үлдсэн юм байх. Ингэж л Булга­ны­хан шинэхэн гишүүндээ тал муутайхан сууна. “Ё.Отгонбаяр чинь манай аймгийн хүн биш. Өн­гөр­сөн дөрвөн жил багш нарыг сахиж одон ме­даль гардуулсаар бай­гаад л сонгогдчихсон юм хойно” гэсэн тайлбарыг ч залгуулаад хөврүүлж бай­­на лээ.

Булган нутгаар бууж айраг амсаад мордоход олимпийн аварга Н.Түв­шин­баярын цолны мялаалга наадмын тухай ингэж яригдаж байна. Бас Ё.Отгонбаяр гишүүн “Муусайн булганчууд” гэ­сэн сурагтай. Яриа үнэн эсэхийг лавлаж тодруу­лал­гүй хүргэлээ.

Л.ТӨР


URL:

Сэтгэгдэл бичих