Халтуур хийхэд учир бас бии…

Гэгээн өглөө Монгол эх оронд маань айлчлан ирж аргын тооллоор 2012.09.19-ний нэгэн сайхан өдрийн эхлэл тун ч сайхан эхэлж байна. Ажилдаа хоцорсонгүй, 8 цагаас ажил ороод, орой эрт тараад давгүй л юм. Өнөөдрийнхөө бичлэгийг нэгэн сайхан гэгээлэг адал явдлыг хүүрнэж өгүүлж бичье гэж бодлоо. Миний хувьд өнөө өглөө 04:35-д бослоо. Өглөө хаалга нүдэх чимээнээс сэрж, хаалга тайлтал эрхэм анд маань зогсон байх нь тэр. Учир юу болсныг асуутал мань хүн аав болох гээд амьсгаа өндөртэй яваа нь тэр.

За даа мань хүнд би ч хэрэг болох нь юу юм бэ, харин эмч эхнэр маань хэрэг болсон хэрэг. За тэгээд бид 3 эх нялхас руу жирийлээ дээ. Юутай ч удахгүй энэ хорвоод мэндлэх андынхаа хүүд “энэ орчлонд тавтай морилон ир лдээ” гэж гуйя, ккк….

Сайхан л юм. Тэртээ Д.Нацагдоржийн хэлсэнчлэн “Монголын үрс маш олон болох болтугай” гэдэг тэр сайхан хэллэгийг энд би бас хэлэхийг хүсч байна.

Ийм сайхан учрал яахаараа “Халтуур хийхэд учир бас бий…” гэдэг тэртээ блог болчихов оо гэж гайхан уншин суугаа танд одоо учрыг нь тайлж цөөхөн хэдэн үгээр бичихийг хичээе дээ.

Ажилдаа би гэдэг хүн нийтийн унаа, эсвэл такси 2-ыг аль нэгийг нь хөлслөн хөлөглөж ирдэг. За даа манайд такси гэдэг албан ёсны унаа байдгийг би л лав хувьдаа мэдэхгүй юм. 1991 гэсэн дуудлагын дугаартай ногоон алга эрээн хэдэн солонгос тэрэгнүүд яваад байгааг харснаас сууж үзсэн нь үгүй. Дуудахаар ирдэггүй, гар өргөж зогсоох гэхээр зогсдоггүй.

Ер нь манай зам дээрх бүх машин такси үйлчилгээний үүргийг гүйцэтгэдэг гэдэгтээ хэн хүнгүй санал нийлнэ биз. Харин сая ажилдаа ирэхдээ өнөөх такси нэрт хувийн машинд суулаа. Метро молл явнаа гэсэн мэддэггүй, тэгэхээр нь СУИС гэж хэллээ. Айн гэж байна шүү. Мэдэхгүй гэсэн чинь ер сонсож байгаагүй бололтой сулхаан мэдэхгүй гэжийнэ. ккк… Арга ядаад баруун 4 зам гэсэн мэддэггүй дээ. Тэгээд л төмөр замаас авхуулаад хотыг жаахан зааж зааж өгч ажилдаа ирлээ.

Мань таксины жолооч яаж буцаж гэрээ олно доо, тэр хэцүү яа! Амьдрахад мөнгө хэрэгтэй, мөнгө олохын тулд ажил хийх нь гарцаагүй, мань таксичны ажил нь халтуур. Ажилдаа сайн биш бол мөнгө муу олно. Мань жолооч зам мэдэхгүй, тэгсэн хирнээ халтуур хийнэ. Халтуур хийхэд учир бас бий…Ядахдаа замаа мэдэх, бас машинаа цэвэрлэх хэрэгтэйсэн дээ… гэж!

LUCAS


URL:

Сэтгэгдэл бичих