Ч.Насантогтох Х.Цагаанбаатар, Н.Бундмаа нарт хариуцлага тооцохыг сануулав

Монголын жүдо бөхийн холбоо өнгөрсөн олимпийн наадамд багагүй амжилт гаргасан билээ. Медалийн салхийг тэд хагалж, ихэрлэсэн мөнгөн медалийн нэг нь мөн тэднийх байсан. Гэвч Монголын Улсын гавьяат дасгалжуулагч , хөдөлмөрийн баатар Ч. Насантогтох энэ амжилтанд сэтгэл дундуур байна.

 

Ялангуяа ард түмний итгэлийг хамгийн ихээр хүлээж байсан Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин Н.Бундмаа нарт хариуцлага тооцохыг сануулав. Тэрбээр энэ талаар “Монголын ард түмэн хэдэн өдөр телевизийнхээ өмнө нүдээ чилээн суухдаа алтан медаль горьдож суусан гэдгийг би сайн мэдэж байна. Манай тамирчдад чадал чансаа нь байсан уу гэвэл байсан. Гэтэл хангалттай амжилт гаргасангүй. Үүнд хариуцлагагүй багш дасгалжуулагчид тамирчныхаа бэлтгэлийг бүрэн хангаагүй гэсэн үндэслэл байгаа.

 

Тамирчнаа бүрэн бэлдэхгүй байна гэдэг чинь буруу бэлтгэл юм шүү дээ. Х.Цагаанбаатар эхний тойрогтоо унасан, Н.Бундмаа, Д.Төмөрхүлэг нарын барилдаан муу байсан гээд олимпод явсан тамирчидтай холбоотой асуудлыг сахвөл багш дасгалжуулагчид нь бас буруудах л байх.

 

Н.Түвшинбаяр бэртэл авна гэдэг чинь бие эрхтэн, булчин шөрмөсний халаалт муу байсан хэрэг. Тиймээс энэ хариуцлагагүй багш дасгалжуулагчдыг сольж ирэх 2016 оны олимпийн бэлтгэлийг эрч хүчтэй, дайчин, залуу дасгалжуулагчдаараа удирдуулах нь зүйтэй болов уу” хэмээн нэгэн ярилцлаганд дурьджээ


URL:

Сэтгэгдэл бичих