Монголд хэрэгжээгүй байхад ОХУ-ын дунд сургуулиудад буддын шашныг судлана
Энэ хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулиудын дөрөв дүгээр ангийн бүх сурагчдад “Шашны соёлууд болон ёс зүйн үндэсүүд” гэсэн хичээл сургалтын хөтөлбөрт орж байгаатай холбогдон Буддын шашныг судлахаар боллоо. Сурагч хүүхдүүд Орос улсын уламжлалт шашнууд болох үнэн алдартны, иудаизм, буддын шашин зэргээс сонгон судлах юм. Түүнчлэн, бүх шашнууд болон ёс зүйн үндэстэй танилцуулах хичээлийн курс бас бий гэнэ.
2000 оноос эхлэн Оросын ЕБС-ийн /ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ДУНД СУРГУУЛЬ/ сургуулиудын бүх сурагчдад заавал үзэх ёстой хичээлээр шашны хичээлийг оруулах болсон юм. Ингэхдээ 2009 оноос л Орост байдаг шашны үндсэн хичээлийг туршилтын журмаар хоёр жил заасан байдаг. Энэхүү ажил нь тус улсад шинэлэг зүйл болсон гэж хүлээн зөвшөөрөгдсөн юм. Туршилтын хугацаанд ОХУ-ын уламжлалт буддын шашинтай Халимаг, Буриад, Тува болон Алтайн бүс нутгуудын сургуулиуд оролцсон аж. Эдгээр БНУ- уудын багш нар Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай ламаас буддын шашны хичээл явуулах эрхийг авсан гэнэ. Харин Буриадын дунд сургуулиудад”Буддын шашны үндэс” хэмэх нэртэй сурах бичгийг хэвлэн гаргажээ. “Буддын ертөнц” сурах бичгийг Оросын буддын шашны “Даши Чойнхорлин” хийдийн лам нар гаргасан гэнэ. Сурах бичгийг зохиогчдын нэг Раднаа лам хэлэхдээ: «Сурах бичигт дөрөвдүгэр ангийн сурагчдын сэтгэхүйд тааруулж Будда багшийн сургаалийг ойлгомжтой тайлбарласан байгаа. Сурах бичгийг сургуулийн 72 цагийн хичээлд зохицуулсан юм. Сурах бичгийг буддын шашны уран зургаар уран, яруу сайхан чимэглэсэн. Энэхүү сурах бичгийг бүтээхдээ бид их зүтгэл гаргасныг хэлэх хэрэгтэй. Хүүхдүүдэд аль болох ойлгомжтой, хялбар үгээр тайлбар хийхийг хичээсэн» гэв.
Тус Буддын буюу Бурханы шашны сурах бичгийг 10 мянган ширхэг хэвлэн тараажээ. Уг ном гурван хэсгээс бүрдсэн гэнэ. Эхний хэсэгт Будда бурхны амьдралын тухай, дэс бүлэгт түүний сургаалийн тухай харин гутугаар хэсэгт багшийн шавь нарын номын барилдлагын тухай өгүүлж буй аж.
«Бид Орос улсын уламжлалт Буддын шашны төлөөлөгчид билээ. Бидний залуу үе дэлхий дахины шашин, гүн ухааны тухай мэдэх ёстой. Сургуулийн ширээний ард шашны үндэс суурийг судлах нь хүүхдүүдийг аль нэг шашинд оруулах гэсэн зорилгогүй. Буддын шашинд шажин номлогч үгүй. Будда бурхны сургаалийн сурталчилгаа гэж байдаггүй, байгаа ч үгүй» гэж Буриадын Раднаа лам хэллээ.
ОХУ-ын боловсрол, соёл шинжлэх ухааны яамны гаргасан тоо баримтаар, орос улсын дөрөвдүгээр ангид сурагчдын ихэнхи нь эх, эцгийнх нь зөвшөөрснөөр шашны нэгдсэн курс болон дэлхийн бүх шашин соёлтой танилцуулах – “Ёс зүйн үндэс” хичээлийг заалгахаар хүсчээ.
Бэлтгэсэн С.Майкл
URL: