Хятад Япон хоёр дайны ирмэг дээр ирлээ

Зарим улстөр судлаачид Азийн хоёр хүчирхэг улсууд болох Хятад, Япон хоёр дайны ирмэгт тулж ирлээ хэмээн үзэж байгаа юм.
Япон улсын зүгээс Хятадад байгаа тус улсынхаа иргэдийн эсрэг ямар нэгэн хүчирхийлэл гаргуулахгүй байхыг шаардаж байна. БНХАУ-д болж байгаа олныг хамарсан японы эсрэг эсэргүүцлийн ажиллагааг өдөөн хатгалага гэж Япон улсын ерөнхий сайд Ёсихико Нода нэрлэсэн билээ. Бямба гарагт Бээжинд хотод Япон улсын ЭСЯ-ны дэргэд зургаан мянга гаруй хүн цугларч цагдаагийн бүслэлтийг сэтлэхийг оролдсон юм.

Өнгөрсөн өдрүүдэд БНХАУ-ын 50 гаруй хотод болсон японы эсрэг жагсаал цуглаанд нийтдээ 80 мянга гаруй хүн оролцсон байна. Тэд японы дэлгүүр, үйлдвэрүүдийг эвдлэн сүйтгэсэн аж. Тус улсын нутаг дэвсгэр дээр байгаа японы авто машины “Тоёото”, “Ниссан”, “Хонда” корпорацуудын төлөөлөгчдийн газрын ойролцоо 100 гаруй машиныг шатаасан билээ. Хоёр улсын хоорондох дипломат харилцаа сайжирч байсан 1972 онд Хятадад хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байсан юм. Энэ долоо хоногт Япон улсын засгийн газар үндэсний өмч болгосон Сэнкаку арлын эргэн тойронд нутаг дэвсгэрийн маргаантай байдал үүссэнээс болж эмх замбараагүй байдал бий болжээ. Энэ голтриг арлыг Хятад улс өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ба өөрийн харуулын хөлөг онгоцоо тус арлын усан савд оруулсан байна. Үүнтэй холбоотой бас нэг хэл ам дэгдсэн асуудал гарлаа.
Энэ юу вэ гэвэл Хятад улсад суух элчин сайдаар саяхан томилогдсон Синити Нисимия өчигдөр Токио хотын нэгэн эмнэлэгт нас баржээ. Синити Нисимияг Япон улсаас Хятад улсад суух элчин сайдаар өнгөрсөн мягмар гарагт томилсон юм.

Газар нутгийн маргаанаас болж Хятад улсад өрнөөд байгаа эсэргүүцлийн ажиллагаатай энэ дипломатчийн үхэл ямарч холбоогүй гэж Япон улсын ГХЯ Франс Пресс агентлагт мэдэгдсэн байна. Өчигдөр Бээжин хотын хэдэн зуун оршин суугчид Япон улсын ЭСЯ-ны гадаа цугларч японы эсрэг уриа лоозон хашгирч, устай лонх, өндөг зэргийг шидэж байлаа. Эдгээр жагсагчид өчигдөр ЭСЯ-ны байрыг дайран эзлэж авахыг оролдсон гэж Франс Пресс агентлаг мэдээлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих