Нийслэлд 200 сая ам.долларын зээл олгохоор болжээ
Нийслэл Улаанбаатар хотын тээврийн үйлчилгээг сайжруулахад Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад 200 сая ам.долларын зээл олгохоор болсон талаар “KHL” сайт мэдээлжээ. 1.2 сая хүн амтай Азийн хамгийн хурдацтай хөгжиж буй хотуудын нэг Улаанбаатар хотын зам, тээврийн системийг сайжруулах шаардлагатай байгаа юм.
Нийт 217.4 сая ам.долларын олон шатлалтай зээлийг нийслэл хотод 7.7 км авто замыг сайжруулах, гүүрэн гарц барих болон 4 км-т троллейбусны дэд бүтэц байгуулах ажилд зарцуулах ажээ. Зээлийн хоё рдахь хөрөнгө оруулалтыг автобусны гурван бааз байгуулах болон троллейбусны 11.1 км дэд бүтэц, шугам сүлжээг сайжруулахад зарцуулах бөгөөд 2020 оны сүүлчээр зээлийн сүүлчийн хөрөнгө оруулалтыг зам засвар болон троллейбусны дэд бүтцийн өргөтгөлд зарцуулах юм байна.
URL: