ОЮУ ТОЛГОЙН ГЭРЭЭГЭЭР ТАЛЦАЖ ТОГЛОё

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой маргаан өмнөх парламентаас дараагийнхад нь халдварлан тэмцэл vргэлжилсээр. Шинэчлэлийн Засгийн газрын vйл ажиллагааны хөтөлбөрт оруулсан өөрчлөлт тvшээдийн хооронд хэрvvлийн алим болов. УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааны vеэр зөв, буруу хэмээн маргаан vvсгэж тэмцэл хурцадсан.

Тодруулбал, АН-ын бvлгийн олонхи гишvvн Засгийн газраас оруулж ирсэн хоёр дахь саналыг дэмжиж, харин МАН тэргvvтэй цөөнх нь эсэргvvцлээ. Хуучныг шинэчлэн томъёолсон хэдхэн vгнээс болж “чи, би, танайхан, манайх” хэмээн маргаж, талцсаар буй нь хачирхалтай. Бараг сонгуулийн ялагдлынхаа өшөөг авах гэж буй мэт “Ийм маягаар явбал Засгийн газар чинь унаж ч магадгvй шvv” гэж Б.Бат-Эрдэнэ гишvvн тэргvvтнvvд хэлж байна. Нэг өнцгөөс харвал заналхийлэл мэт. Тэрхvv санал нь тэгээд тийм болохгvй зvйл байсан хэрэг vv, эсвэл гэсэн асуулт ч яах аргагvй урган гарна. Иймээс зайлшгvй харьцуулан vзэх шаардлагатай болж байгаа юм.

Гэрээний анхны хувилбарт “Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Оюу толгойн бvтээн байгуулалтын анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа хоёр тал харилцан ашигтай байх зарчмыг vндэслэн хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах хэлэлцээрийг vргэлжлvvлнэ” гэж заажээ. Ийнхvv зааснаар өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын дарга асан С.Баярын толгойлсон Засгийн газар УИХ-аас зааварчилгаа өгсөн 57 дугаар тогтоолыг огт ойшоогоогvй нь vнэн.

Гэтэл уг тогтоолыг бvрэн биелсэн гэж 2011 онд ард тvмэнд зарлаж, баатарлаг гавьяа байгуулсан мэтээр ярьсан юм. Сөрөг, сул тал нь ч элбэг. Анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа гэхээр 2013 онд орд ашиглалтад орж зах зээлийн vнэ тогтвортой байвал 2013 оноос хойш 3-4 жилд анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байгаа юм. Vvнээс харахад хамгийн ойрдоо 2016 оноос хойш орд газрыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулж болох нь. Учир нь, дэлхийд тэргvvлэх нөөцтэй уг төслийг овоо хараандаа авч, онилсон болохоор хөрөнгө оруулагч тал өөрчлөлтийн асуудлыг хvлээн зөвшөөрөхгvй, харин ч маш их эсэргvvцнэ. Анхнаасаа л 57 дугаар тогтоолын дагуу бvх асуудлыг ярилцаж шийдээгvй, хэрэгжилтийг нь олигтой хангаагvй гэрээг өмнөх Засгийн газар vзэглэсэн учир хөрөнгө оруулагч хэзээ ч өөрчлөлт оруулахыг зөвшөөрөхгvй нь тодорхой. Ийм ч учраас хөрөнгө оруулагчид өнөөдрийг хvртэл сулбаргар, назгай яваа гэхэд болно. Өөрсдөдөө ашигтайгаар гэрээ байгуулсан хvмvvс арга ч vгvй биз. Vvнийг тvшээд эсэргvvцэх нь зvйн хэрэг. Өөрчлөлт оруулахаар зvтгэж байгаа ч хэтэрхий муйхарлаж байгаа мэт. Учир нь, Засгийн газраас оруулж батлуулсан саналын зорилго, чиглэлийг харахгvй явна.
Шинэчлэлийн засаг дээрх бvхнийг олж харсан учраас засч өөрчлөхөөр болжээ. Одоогоор Монголд ганцхан хөрөнгө оруулалтын гэрээ байгаа. Тэр нь Оюу толгойн гэрээ гэдгийг хэн хvнгvй мэднэ. Гvйцэтгэх засаглалынхан vйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө гэрээний заалтыг өөрчлөхөөр санал оруулж, тvшээдтэй багагvй маргалдсаны эцэст батлав.

Уг заалтад “Гадаадын шууд хөрөнгө оруулагчидтай харилцан ашигтай байх зарчмыг баримтлан ажиллана. Уул, уурхай, эрчим хvч, газрын тосны салбарт өмнө нь байгуулсан тогтвортой байдлын, хөрөнгө оруулалтын, бvтээгдэхvvн хуваах гэрээнvvдэд өөрчлөлт оруулах асуудлыг судалж, холбогдох өөрчлөлтvvдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх” гэж өмнөх засаглалын vед баталсан заалтыг өөрчилжээ. Хов жив ярьж, vгийн алдаа оноог цэгнэхээр хөөцөлдөж гvйхийн оронд яагаад өмнөх заалтыг өөрчлөв гэдгийг харвал илvv оновчтой болов уу. Мөрийн хөтөлбөртөө “Хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдох өөрчлөлтvvдийг хөрөнгө оруулагч талтай харилцан тохиролцож хийх ” гэснийг чуулганы хуралдааны vеэр тайлбарлаж өгсөн. Өөрөөр хэлбэл, анхны хөрөнгө оруулалтаа хэзээ нөхөж дуусах нь огт хамаагvй, хугацааг vл хамааран өөрчлөлт оруулж болох аж. Тиймээс энэ нь бидний давуу тал болж байна. Мөн энэ заалтыг зvгээр ч нэг бодож олоогvй, санал болгоогvй гэдгийг засаглалынхан хэлсэн. Тодруулбал, өнөөдөр хvчин төгөлдөр буй тогтвортой байдлын, хөрөнгө оруулалт, бvтээгдэхvvн хуваах зэрэг хэд хэдэн гэрээнд өөрчлөлт оруулах зорилготой ажээ. Тиймээс ямар ч хөрөнгө оруулагч ганцаарчилж, бие даан эсэргvvцэх боломжгvй болж. Гэхдээ хөрөнгө оруулагчид тэнэг хvмvvс биш учраас ганцаарчилсан тоглолт хийхгvй нь ойлгомжтой, бас тодорхой. Учир нь, өмнөх Засгийн газрын vед байгуулсан хөрөнгө оруулагч талд ашигтай гэрээнvvдийг өөрчлөх болохоор шинэчлэлийн Засгийн газар багагvй эсэргvvцэлтэй нvvр тулах болов уу.
Гэхдээ монголчуудын тусын тулд хийх ажил юм хойно зорьсноо, амласнаа заавал биелvvлэх ёстой болж байна. Харин энэ бvхнийг алга урвуулахын төдийд хийж чадахгvй. Асуудлыг шийдэхийн тулд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Тэр хvртэл л хvлээх хэрэгтэй болж байна. Иймд өнөөдөр vгээр хөөцөлдөж, өшөө авах зорилгоор асуудалд хандаж байхаар vр дvнд хvргэхийн төлөө явбал илvv оновчтой байх. Энэ нь тэдний vvрэг. Юутай ч хуучин гэрээнд өөрчлөлт оруулах анхны алхам хийгдлээ.

ardchilal


URL:

Сэтгэгдэл бичих