ШУДАРГА ЁСНЫ ӨМНӨ БИШ МӨНГӨ, ЭРХ МЭДЛИЙН ӨМНӨ ЯЛАГДЛАА
Сvхбаатар дvvргийн шvvх өчигдөр “Зууны мэдээ” сонины сэтгvvлч Д.Болормааг бусдын нэр төрд халдсан гэж буруутгаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 61 дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө буюу найман сая 564 мянга 400 төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Тvvнийг УИХ-ын гишvvн, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхvvгийн нэр төрд халдсан гэж буруутгасан нь энэ.
Сэтгvvлч Д.Болормаа хоёр жилийн өмнө “Мон Уран”-ы Б.Наранхvvг өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл бичсэн. Нийтлэлдээ бага насны /дунд сургуулийн 14-15 насны сурагчид/ охидын онгон биеийг 400 ам.доллараар худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сvлжээнд “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхvv холбоотой тухай өгvvлсэн юм. Эл мэдээлэл гарсны дараа Б.Наранхvv сэтгvvлчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж нэр төрд нь халдлаа хэмээн хууль хяналтын байгууллагад хандсан. Тэр дагуу өнгөрсөн онд тус дvvргийн шvvх Б.Наранхvvгийн нэхэмжлэлийг хэлэлцээд “Сэтгvvлч Д.Болормаа хэн нэгнийг гvтгэсэн мэдээлэл нийтлээгvй байна” гэсэн шийдвэр гаргасан билээ. Гэвч нэхэмжлэгч давж заалдах шатны шvvхэд гомдол гаргаснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. Ингээд хэргийг анхан шатны шvvх өчигдөр дахин хэлэлцэж, сэтгvvлчийн эсрэг шийдвэр гаргалаа.
Шvvхийн шийдвэрийн талаар “Зууны мэдээ” сонины сэтгvvлч Д.Болормаа “Шvvх хурлын явцаас харахад, прокурор, шvvгч нар эхнээсээ л намайг буруутгах хандлагатай байсан. Би шударга ёсны өмнө ялагдаагvй. Харин мөнгө, эрх мэдлийн өмнө ялагдаж байна” хэмээн ярилаа.
Б.ГАЛААРИД: ТОРГОХ ШИЙДВЭР НЬ ЭДИЙН ЗАСГИЙН ТОМ ДАРАМТ
Сэтгvvлчдийн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галааридаас энэ шийдвэрийн талаар байр суурийг нь сонслоо.
-Ямар ч байсан эхний ээлжинд өмгөөлөгчтэй нь уулзаж, цаашид хэрхэхээ ярилцана. Шvvх хурал хаалттай болсон. Тэгээд ч сэтгvvлч, редакцын хувьд торгох шийдвэр гаргасан нь эдийн засгийн том дарамт гэж vзэж байна. Шvvх хурал мэтгэлцээний зарчмаар явагдах ёстой. Сэтгvvлч нотлох баримтаа мэтгэлцээний явцад гаргаж тавина гэж байсан. Нотлох баримтыг нь шvvх бvрэлдэхvvн харгалзаж vзсэн эсэхийг мэдэхгvй байна. Тиймээс өмгөөлөгчтэй нь уулзсаны дараа Сэтгvvлчдийн эвлэлийн зvгээс хэрхэхээ шийднэ.
Х.НАРАНЖАРГАЛ: ШVVХИЙН ШИЙДВЭРТ ЭРГЭЛЗЭЖ БАЙНА
Сvхбаатар дvvргийн шvvхээс сэтгvvлчид торгох шийтгэл оноосонтой холбогдуулан “Глоб интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал байр сууриа ингэж илэрхийллээ.
-Манай байгууллага сэтгvvлч Д.Болормаад холбогдох хэргийн өмнөх бvх шvvх хуралд ажиглагчаар оролцсон. Гэтэл энэ удаагийн шvvх хуралд Сэтгvvлчдийн эвлэл, “Глоб интернэшнл” ТББ-аас ажиглагч оруулаагvй. Яагаад ингэснийг ч ойлгохгvй байна. Шvvх хуралд УИХ-ын гишvvн Б.Наранхvv өөрөө оролцсон. Өмнөх шvvх хурлуудад нэг ч удаа оролцоогvй. Энэ нь хачирхалтай санагдаж байна. Тэгээд ч Эрvvгийн хуулиар сэтгvvлчийг шvvх ёсгvй. Олон улсын хууль эрх зvйн хэм хэмжээнд ингэж тусгасан байдаг.
Сэтгvvлчийн бичсэн нийтлэл нь хvний наймааны тухай байгаа. Энэ хэргийг мөрдөн шалгаж, vнэн мөнийг тогтоогоогvй байж эхэлж сэтгvvлчийг ялласныг гайхаж байна. Шvvхийн шийдвэрт эргэлзэж байна. Мэдээж, давж заалдана.
Ц.МОНГОЛ: СЭТГVVЛЧИЙГ ЦАГААТГАХ БОЛОМЖТОЙ
Сэтгvvлч Д.Болормаагийн өмгөөлөгч Ц.Монголоос цөөн асуултад хариу авлаа.
-Сэтгvvлчийг өмгөөлсөн хvний хувьд мэдээж, анхан шатны шvvхээс гаргасан шийдвэрийг хvлээн зөвшөөрөхгvй байгаа байх?
-Хvлээн зөвшөөрөхгvй. Дараагийн шатны шvvхэд гомдол гаргана. Долоо хоногийн дотор анхан шатны шvvхийн шийтгэх тогтоолыг авч, 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо бичнэ.
-Шvvх хурал хэвлэлийнхэнд хаалттай болсон. Мэтгэлцээний зарчмаар болж чадсан уу?
-Шvvх хурал угаасаа мэтгэлцээний зарчмаар явагдах ёстой. Гурван хавтаст хэргийг хоёр, гурван цаг хэлэлцсэн. Өмгөөлөгчийнх нь хувьд хэлэхэд, сэтгvvлч Болормааг цагаатгах боломжтой. Анхан шатны шvvх алдаа гаргасан байж болно. Хэрэв алдаа гаргасан бол давж заалдах, хяналтын шатны шvvх залруулдаг. Тиймээс бид дараагийн шатны шvvхэд хандана.
-Хавтаст хэрэгт байгаа зарим гэрчийн мэдvvлэг, нотлох баримтыг УИХ-ын гишvvн Б.Наранхvvгийн талд болгож өөрчилсөн гэсэн мэдээлэл байна. Хавтаст хэрэгтэй танилцсан хvний хувьд vvнд ямар хариу өгөх вэ?
-Бидний зvгээс холбогдох, шаардлагатай нотлох баримтуудыг шvvхэд өгсөн. Хавтаст хэрэгт байгаа баримтуудын талаар одоохондоо хамаагvй ярьж болохгvй.
ardchilal
URL: