УИХ-ын гишүүн С.Ганбаатар бүхэл бүтэн хороолол бариулж байна

Саяны УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдааны хаалт дээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг УИХ-ын “идэвхитэй” гишүүн С.Ганбаатарыг жаахан “маажаад” авав. Тэрбээр хэлэхдээ:
-Ганбаатар аа!  Чи босож зогсоод ярьдагийг нь Английн парламентаас сайн харж авчээ. Харин юу ярьдагийг сонсож аваагүй дээ хэмээсэн юм.
Үнэхээр ч жирийн иргэд түүнийг их л идэвхитэй нишүүн хэмээн ойлгодог болоод байгаа. Ч.Сайханбилэг тойруу утгаар ярьсан ч үнэн хэрэгтээ барилгын аюулгүй байдал яриад сууж байгаа С.Ганбаатар гишүүний толгойлж байсан Үйлдвэрчиний Эвлэлийн хуучин аж ахуйн хашаанд, Замын цагдаагийн газрын зүүн талд Үйлдвэрчний эвлэлийн байр гэх тодотголтой ч үнэн хэрэгтээ түүний хувийнх нь хороолол босч байгаа аж.

Энэ бол С.Ганбаатар эрхэмийн хувийн хороолол. Бас хувийн бизнес нь. Өдгөө тэрбээр бусад барилгын бизнес эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар зааж ч чадахгүй болсныг хэвлэлийн бага хурал дээр  бөөрөнхийлж байснаас нь анзаарч болно.

Түүний бариулж буй барилга нь бас л хөдөлмөрийн аюулгүй байдал хангасан гэвэл худлаа. Ерөөсөө С.Ганбаатар гишүүн өөрөө юу ч санаачилж хийдэггүй мөртөө хүүхдийн цэцэрлэг дутлаа гэхээр хүүхдийн цэцэрлэг ярьдаг, бензиний үнэ нэмэгдлээ гэхээр бензиний үнэ ярьдаг хүн. Ийм хүн бусдын хийсэн бурууг засаж чадна гэж үү.
С.Майкл

www.mongolcoments.mn


URL:

Сэтгэгдэл бичих