Улс төрчдийн бизнесмэн эхнэрүүд

Улс төрчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг жилд нэг удаа олонд танилцуулдаг. Хэн аль компанийн хэдэн хувийн эзэмшдэг, хаана ямар хөрөнгөтэй, хэдэн машин эзэмшдэг гээд бүгд энэ бүртгэлээр тодорхой болно. Үүнээс харахад нөхрөөсөө илүү хөрөнгөтэй эхнэрүүд олон. Зарим гишүүдийн эхнэр бүр хоёр тэрбумын орлого олдог байна. Нөхрүүдээсээ 10-20 дахин илүү орлоготой тэд үнэхээр өөрийн ухаан чадал, сүйхээгээрээ их хөрөнгөтэй болсон гэхэд итгэх хүн ховор. Гэсэн ч бизнес хийж өөрийн гэсэн байр суурийг бий болгосон эхнэрүүд цөөнгүй. Эрхэм гишүүдийн бизнес эрхлэгч сүйхээтэй эхнэрүүдийг танилцуулж байна.

 

  1. 1.    УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн эхнэр О.Байгаль
    Хатагтай О.Байгаль нэгэн цагт Монголын загварын ертөнцийг шагшуулж, кино урлагт дүрээ мөнхөлж явсан үзэсгэлэнт бүсгүй. Тэрээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийн эхнэр болж, үрийн зулай үнэрлэснээсээ хойш нэг хэсэг гэртээ суусан ч тун удалгүй “Baigal Beauty & Spa Center” салоноо нээсэн. Уг салон анх  2003 онд гурван хүний бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан бол одоо Монголдоо дээгүүрт орох хэмжээний салон болсон байна.  




       2. УИХ-ын гишүүн, шадар сайд Д.Тэрбишдагвын эхнэр Д.Баасанхүү
Энэ хатагтай  “ТБД” андууд гэх дэлгүүрээ ажиллуулдаг. “ТБД” дэлгүүрийн барааны загвар, чанар чансааг хатагтай Д.Баасанхүү өөрийнхөө өнгө, үзэмжээр сонгон авдаг гэсэн.

 


      3. УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн эхнэр Т.Тунгалаг

Т.Тунгалаг өдгөө “Шунхлай” группийг удирддаг. Бизнесийн салбарт хүч үзэж нилээдгүй амжилт гаргаж яваа энэ эмэгтэй эр нөхрийнхөө ажилд хошуу дүрдэггүй гэсэн. Тэрээр амьдралдаа цорын ганц удаа Төрийн ордонд орж үзсэн гэж ярьсан байдаг.

 

  1. 4.    4. УИХ-ын гишүүн С.Батболдын эхнэр Х.Отгонтуяа

Х.Отгонтуяагийн хувьд сонгодог урлагт тун элэгтэй нэгэн. Энэ эмэгтэй урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн тэргүүнээр ажилладаг. С.Батболд эхнэрээ миний “Best” сонголт гэж хэлж байсан удаатай. Энэ хоёр таван хүүхэдтэй.

 

5. УИХ-ын гишүүн Г.Баярсайханы эхнэр

Г.Баярсайхан гишүүний гэргий нүдний эмч мэргэжилтэй бөгөөд хувираа бизнес эрхэлдэг.  Эхнэртээ сэтгэл ханамжийн баталгаа 100 хувь, бүүр түүнээс ч дээш  сэтгэл ханамжтай  байдаг Г.Баярсайхан гишүүн ямар ч сайхан эмэгтэйд сэтгэл алдрахгүй гэж нэгэн ярьж байсан удаатай.

 

6. УИХ-ын гишүүн М.Энхболдын эхнэр Ж.Туяацэцэг
Ж.Туяацэцэг өдгөө ШУТИС-ийн Хүнс, биотехнологийн сургуулийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга хийдэг бөгөөд уг сургуульдаа 15 дахь жилдээ багшилж байгаа юм.2008 оны дөрөвдүгээр сард “Зарим сортын буудай, гурилын чанарын харьцуулсан судалгаа” сэдвээр эрдмийн зэрэг горилж доктор цол хүртсэн тэрээр залуудаа олон залуусын харцыг булаасан сайхан бүсгүй байсан гэдэг. Одоо биеийн галбир төрхөө алдаагүй тэрээр нуруутай гэвэл нуруутай, царайлаг уу гэвэл царайлаг нэгэн.

 

7. УИХ-ын гишүүн С.Бямбацогтын эхнэр Ц.Ганцэцэг

Ц.Ганцэцэг хуучин МАХН-ын шатсан цагаан байрны нэгдүгээр давхарт архины дэлгүүр ажиллуулж байжээ.Одоо ч гэсэн өөрийн бизнесээ үргэлжлүүлэн хийж байгаа.  Хаанаас нь  ч харсан өнгө  зүс тэгш энэ хатагтай Ховд аймгийн Манхан сумынх.

Т.Энхэлээ


URL:

Сэтгэгдэл бичих