МАХН-ын дарга Н.Энхбаяр төмрийн хүдрийн уурхай хувьдаа завшсан , улсын мөнгийг Хонконг, Сингапурт угаасан хэрэгт холбогджээ
Монгол улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэргүүн Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, эд хөрөнгө хувьдаа завшсан хэргээр дөрвөн жил хоригдох ялаар шийтгүүлсэн билээ.
Гэсэн ч түүний эрүүл мэндийн байдал муу гэсэн шалтгаанаар клиникийн 2-р эмнэлэгт эмчилгээ хийлгэж буй.Энэ үетэй зэрэгцэн, түүний оношыг Монголд тогтоох боломжгүй гэсэн эмч нарын комиссын шийдвэр гарч болзошгүй тухай яриа гарах болсон тухай sonin.mn өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл МАХН-ын дарга дахин тун ноцтой гэмт хэрэгт холбогдсон тухай олон улсын нэр хүнд бүхий хэвлэлүүд бичиж эхэлжээ.
Тэрээр Сэлэнгэд их хэмжээний их нөөц бүхий төмрийн хүдрийн уурхайг хувьдаа завшсан, улсын төсвийн мөнгийг Хонконг, Сингапурын банкуудаар дамжуулж угаасан нь баримтаар нотлогдож буй аж.
Энэ тухай “Thomson Reuters” ийн өгүүлжээ.
Монголын хөрөнгөтэй нөлөө бүхий хүмүүс Хонконг, Сингапурын томоохон банкаар дамжуулан мөнгө угааж, хууль бус сан байгуулжээ. Зэс, алт, уран, нүүрсний асар их нөөцтэй Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхож, уул уурхайгаас их хэмжээний ашиг орж ирж байна. Энэ хөрөнгө нь Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байгаа юм. Нөгөө талаар улс төрийн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хээл хахууль авахад хүргэж байна. Эрх мэдэлтнүүд байгалийн баялгаас хувьдаа авахын тулд орж ирсэн их хөрөнгийг өөр орон руу шилжүүлж, мөнгө угааж авах явдал байна. Хээл хахуулийн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын дунд компанийн лиценз, нэрийг гэр бүлийнхэн болон хамсаатнуудынхаа нэр дээр авах тохиолдол цөөнгүй байдаг. Лицензийн наймааг бүрхэгдүүлж, гадаад дахь хамсаатнуудад хууль бус шилжүүлэг хийхэд оршдог аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэгт Хонконг, Сингапурын банкууд холбоотой хэмээн зарласан байна. Энэ мэдээлэл цацагдсаны дараа хууль хяналтынхан болон Банк санхүүгийнхзн “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ”-ний тэргүүн Найжель Моррис хилийн чанад дахь салбаруудад мэдэгдсэн гэнэ. Тэгээд шинээр болон хуучин данс эззмшигчдийн талаарх мэдээллийг шалгаж, холбогдох мэдээллийг цуглуулахыг үүрэгдсэн гэнэ.
Эх сурвалж: http://www.trust.org/trustlaw/news/mongolian-ex-president-laundering-case-shows-asian-banks-need-a-tight-pep-regime-say-officials/
URL: