Молигдсон “Мобиком” 10 сая, муухайг илчилсэн сэтгүүлч 8,5 сая. Энэ шударга явдал уу?
Монголын шүүх засаглал заримдаа ухаан нь зүгээр болов уу гэсэн юм ши г шийдвэр гаргах юм. Нэг болохоор бараг л газар дор ортол нь буруутгаж, 3 тэрбум төгрөгөөр шийтгээд л нөгөө болохоор хэргийг хэрэгсэхгүй болгоод л. Бүр сүүлдээ 8 сая төгрөгийн өрөнд оруулаад л. Огцом огцом энэ шийдвэрийг чухам юуны тулд гаргаад байнаа. Гэхдээ манай хуулийн орчин, ял шийтгэлийн эрх зүй үнэндээ хоцрогдсон, өнөөгийн нийгэмд үнэндээ тохиромжгүй болохыг олон хэрэг харуулсаар байна.
Арван мянган төгрөг авсан хэрэгтэн, арван сая төгрөг луйвардсан хүнтэй яг адилхан шийтгүүлж байгаа нь шударга явдал гэж үү. Дөнгөж өчигдөр гэхэд л ийм шударга бус явдал ахин гарлаа. Монголын үүрэн холбооны анхдагч оператор “Мобиком” корпороци үйл ажиллагаа явуулаад 16 жил болжээ. Гэтэл энэ байгууллага олон мянган хэрэглэгчээ хуурсан нь луйвардсан нь баримтаар нотлогдсоор байгаа.
Гэвч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тус компанийханд 10-хан сая төгрөгийн торгууль тавьсан. Энэ торгууль зөвхөн нэр тэдий зүйл гэдгийг монголчууд бүгдээрээ мэдэж байгаа. Гэтэл өчигдөр “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Н.Болормаад холбогдох шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүх дээр болж, 8.5 сая төгрөгөөр торгох шийдвэр гарав.
Бүхэл бүтэн корпораци хэдэн зуун мянгаар тоологдох хүнийг хуурахад 10 сая төгрөгөөр торгосон хэрнээ энгий иргэнд 8.5 сая төгрөг ноогдуулж байгаа шударга гэж үү. Кинон дээр гардаг шиг “Энэ чинь үнэхээр ариун явдал” мөн гэж үү.
Хэрэглэгчидээ хулхидсан “Мобиком” корпораци 10 сая, мууг илчилсэн сэтгүүлч 8,5 сая төгрөг. Монголын шүүх үнэхээр муйхардчихсан юмуу эсвэл мөнгөнд тэгтлээ их дурлачихсан юм уу. Ямартай ч үүнээс хохирч үлдсэн ард түмэн, хэрхэвч худал мэдээлэл түгээхгүй гэсэн тангарагтай сэтгүүлч хоёр эрх мэдэл, мөнгөнд ялагдал хүлээж, шүүх, шийтгэлийн эрхзүйн орчны ялзралын гэрч болсоор байна.
А.Заяа
URL: