Кейт Миддлтоны дуулиан тарьсан зургуудыг шведийн сэтгүүл бас тавьжээ

Шведийн дээдсийн хүрээллийнхний “Se och Hoer” сэтгүүл Кейт Миддлтоны дуулиант зургуудыг лхагва гаригийн дугаартаа хэвлэжээ. Түрүүнд нь Данийн энэ сэтгүүлийн төлөөлөгчид  хагас нүцэглэсэн Кембрижийн гүнжийн зургуудыг олон нийтэд үзүүлэх бодолтой байгаагаа мэдэгдэж байсан юм.
Нэр цуутай хүмүүсийн амьдралын “хэрэгтэй, хэрэггүй зүйлийг” шохоорхдог Шведийн иргэд британийн хунтайж Уильямын гэргийн наран шарлагын газарт амарч байх үеийн 11 зургийг үзжээ. Гурван хуудас тусдаа дэлгэмэл нүүрэнд бусад зургаас гадна Кейт усны хувцасныхаа дээр хэсгийг буулгасан дөрвөн зургийг тавьсан байна.
Сэтгүүлийн хариуцлагатай редактор Карина Лефквист сэтгүүлийнхээ энэ алхамыг тайлбарлахдаа, “Үүнд ер бусын зүйл огт байхгүй. Энэ нь бидний тогтмол хэвлэдэг нэр цуутай хүмүүсийн тэр зурагтай харьцуулахад нэлээд сайн болсон гэрэл зургууд юм” гэжээ.
Өнөөдөр ийм зургуудыг дээрх сэтгүүлийн Данийн хувилбар болох “Se og Hoer” сэтгүүл нэлээд олон тоогоор хэвлэх төлөвтэй байна. Мэдээнээс үзвэл, сэтгүүлийн эзэн  Кейт, Уильям хоёрын 200 гаруй зургийг олж, эдгээрээс 60-70 орчмыг нь хэрэглэхээр төлөвлөж байна. Хосын гэрэл зургуудыг хэнээс, ямар үнээр авсаныг Данийн сэтгүүлийн ерөнхий редактор Ким Хеннингсен хэлэхээс татгалзжээ.
Францын “Клозер” сэтгүүл өнгөрсөн долоо хоногт Кембрижийн гүнжийн дуулиантай гэрэл зургуудыг эхэлж хэвлэсэн юм.

Хосыг Францын өмнөд нутагт амарч байсан есдүгээр сарын 7-нд эдгээр зургийг авчээ. Гэрэл зурагчин хэн гэдэг нь одоо болтол тодорхойгүй байгаа юм.  Дараа нь францын шүүх  гэрэл зургуудыг цаашид хэвлэх юмуу бусдад шилжүүлэхийг хориглосон шийдвэр гаргажээ. Тэгээд Кейтийн зургуудыг британийн хатан хааны гэр бүлийнхэнд  өгсөн байна.  Гэсэн ч тэр үед эдгээр зургийг Ирланд, Италид хэвлэжээ.
Энэ зургуудыг хэвлэгдсэнийг британийн олон нийт хилэгнэн буруушаасан юм.  Эндхийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд  хунтайж Уильямын залуу гэргийг нөхрийнх нь талийгаач ээж Диана гүнжтэй зүйлрүүлжээ. Түүнийг шар хэвлэлийн гэрэл зурагчид мөн л дагаад салдаггүй байсан юм. Дианагийн сууж явсан машин мотоцилклаар дагаж явсан папарацци нараас их хурдтай зугатаж явсан 1997 онд тэр Парис хотод автомашины ослоор амь үрэгдсэн юм.
Британийн шар хэвлэл олон нийтийн уур хилэнг хүргэхийг үл хүсэн, хатан хааны гэр бүлийг хүндэтгэж байгаагаа харуулснаар Кейтийн зургуудыг нийтлээгүй байна.

Л.Золбоо

shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих