Г. Амгалангаас болж МАН-ынхан Э.Бат-Үүл рүү омогджээ
Баянгол дүүргийн ИТХ өчигдөр болсон. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр ИТХ нэлээд маргаантай болж өнгөрсөн гэнэ. Тодруулбал АН-ын 14 иргэдийн хурлын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг дарга Г.Амгаланг огцруулах үндэслэлээ баримттай гарган тайлбарлаж түүнийгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн байна. Э.Бат-Үүл дарга Иргэдийн хурлын төлөөлөгчдын гаргасан санал үндэслэлтэй байна хэмээн үзэж огцруулах шийдвэрт гарын үсгээ зурах гэтэл МАН-ынхан эсэргүүцэж багагүй зөрчил үүсчээ. Тэд ямар ч үнээр хамаагүй Г.Амгаланг суудалд нь авч үлдэнэ хэмээн омогдсон гэнэ. Ямар ч байсан хурлын шийдвэрээр Г. Амгаланг огцруулаагүй. Тиймээс энэ асуудал тэгсгээд өнгөрсөн бололтой.
Г.Туяа
news.mn
URL: