МАН, МАХН-тай эвсэх үү
Орон нутгийн сонгуулийн тохироо аль хэдийн хийгдээд эхэлжээ. Тухайлбал НИТХ-ын сонгуульд Сүхбаатар дүүргийн засаг дарга Б.Баярмагнайг дэмжиж ажиллан, улмаар Сүхбаатар дүүргийн ИТХ-д МАН-ыг удирдан орох төлөвлөгөөтэй байсан П.Хангалд боломж олдохгүй болсон тул үүрийн дарга нараа дагуулан МАХН-д элсэв.
Мөн Чингэлтэй дүүргийн МАН-ын даргад өрсөлдөөд ялагдсан бүлэглэл тэр чигээрээ МАХН-д орохоор зэхэж буй аж. Тиймээс орон нутгийн сонгуульд МАН тун хүнд байдалд орж магадгүй болжээ. Тиймээс МАН эхний ээлжинд орон нутгийн сонгуульд МАХН -тай эвсэл болохоор ярилцаж байгаа аж. МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Г.Занданшатар МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлтээ ШШГЕГ-т гаргаад буй бөгөөд энэ талаар ярилцах юм байна.
Тайчир
URL: