МАН-ынхан Э.Бат-Үүлийг зодох шахжээ
Өчигдөр Баянгол дүүргийн ИТХ ихээхэн хэрүүл уруултай болжээ. АН-ын 14 иргэдийн хурлын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг дарга Г.Амгаланг огцруулах үндэслэлээ баримттай гарган тайлбарлаж түүнийгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд хүргүүлсэн байна. Э.Бат-Үүл дарга Иргэдийн хурлын төлөөлөгчдийн гаргасан санал үндэслэлтэй байна хэмээн үзэж огцруулах шийдвэрт гарын үсгээ зурах гэтэл МАН-ынхан улангасан дайрчээ. Тэд ямар ч үнээр хамаагүй Г.Амгаланг суудалд нь авч үлдэнэ хэмээн омогдож Э.Бат-Үүлийг тойрон шавж өөрт оногдсон бүрэн эрхийнхээ хүрээнд ямар ч шийдвэр гаргах боломжгүй болгосны үндсэн дээр огцруулах асуудлыг хойшлуулсан байна.
Б.Тогтох
URL: