Телевизийн хөтлөгч царайлаг байх тусам юу ярьж байгааг нь ойлгодоггүй

Ийм сонирхолтой дүгнэлтийг саяхан Америкийн эрдэмтэд гаргажээ. Индианагийн их сургуулийн судлаачдын хийсэн судалгаагаар эрчүүд телевизээр гарч буй эмэгтэйчүүдийг хөтлөгч, мэдээ хүргэж байгаа хүн гэхээсээ өөрөөр харах нь их байдаг аж. Телевизийн хөтлөгч дур булаам төрхтэй байх тусам хүмүүс тухайн нэвтрүүлэгт татагдаж, мэдээ, биржийн мэдээлэл зэрэгт ихэвчлэн эрчүүдийн анхаарлыг татаж чадна гэж үздэг. Гэтэл энэ нь томоохон эндүүрэл болох нь судалгаагаар батлагдсан байна. Индианагийн их сургуулийн Мария, Лейла хэмээх хоёр оюутан судалгааны талаар Communication Research шинжлэх ухааны нэр хүнд бүхий сэтгүүлд хэвлүүлсэн бөгөөд энд өгүүлснээр 400 гаруй сайн дурынхныг судалгаандаа хамруулсан байна.

Тэдэнд 24 настай царайлаг, телевизийн хөтлөгчийн уншсан мэдээ үзүүлжээ. Эхний удаад түүний төрхийг улам дур булаам харагдахаар тусгайлсан будалт хийж, задгайдуу маягаар хувцасласан байна. Мөн камерыг бүсгүйн том хөх, нарийн бэлхүүс, бариу банзал өмссөн өргөн таазыг нь харуулахаар байдалд чиглүүлжээ. Харин хоёр дахь туршилтын үеэр бүх зүйлийг эсрэгээр буюу бүсгүйн гоо сайхныг далдалж, энгийн цамц, загварлаг бус өмд өмсгөн, уруулыг нь ч будаагүй гэнэ. Ингээд судалгааны дүн гаргахад сайн дурынхны дунд байх эмэгтэйчүүд нь үзэсгэлэнт бүсгүйн ч тэр энгийн бараг аймшигтай харагдах хөтлөгчийн “ч тэр аль алиных нь уншсан мэдээний агуулгыг сайн санаж байжээ. Харин телевизийн хөтлөгчийн гадна төрх өөрчлөгдсөнийг тэд огт анхаарахгүй байсан гэнэ.

Гэтэл эрчүүдийн хувьд бүх зүйл эсрэгээр байж. Тэд тачаангуй харагдах хөтлөгчийн уншсан мэдээнээс бараг л нэг ч зүйл олж тогтоогоогүй байсан гэнэ. Ердөө л телевизийн хөтлөгч ямар төрхтэй байсныг сайн тогтоосон байжээ. Харин хайш, яйш хувцасласан хөтлөгчийн мэдээг жинхэнэ утгаар нь буюу сайн ойлгож хүлээж авсан байна. Ийм сонирхолтой үзэгдэл яагаад гарсныг Лейла, Мария нар яагаад ч тайлбарлаж чадаагүй бол тэдэнд туслахаар Британийн эрдэмтэд гар нийлжээ.

Лондонгийн их сургуулийн доктор Кнут Кампегийн тайлбарласнаар үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн дамжуулж байгаа мэдээ нь үзэгчдийг хар тамхины мансууралд оруулдаг гэнэ. Гэхдээ энэ нь хар тамхичид зурагт үздэг гэсэн үг биш. Ердөө л хүмүүст хар тамхины үйлчлэл шиг мэдрэмж төрдөг байна. Судалгаанаас үзэхэд гоо үзэсгэлэнг бидний хүсэл, шуналыг “хариуцдаг” тархины хэсэг хүлээж авдаг аж.

Өөрөөр хэлбэл архи согтууруулах ундаа, мөрийтэй тоглоомд шуналтах үед ажилладаг тархины тэр хэсэг гэсэн үг. Энэ хэсэг нь хэдхэн секундэд ажилладаг юм байна. Тиймээс үзэгч эрчүүдээс үл хамааран тэдний тархинд эндорфинууд үйлчилж, эрчүүд “мангуурдаг” аж.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих