Бүсгүйчүүд сексээс илүү “хоол” боддог
Английн Аткинс компаниас 1290 эмэгтэйг хамруулсан нэгэн сонирхолтой судалдааг явуулжээ. Судалгаагаар тэдний хоолны дэглэмээ хэрхэн барьдаг талаар, мөн энэ нь тэдний хайр дурлалын харилцаанд ямар нөлөө үзүүлдгийг тогтоосон байна.
Судалгааны дүнд бүсгүйчүүдийн 1/10 нь хайртай залуугаа эсвэл хамтрагчаа, ханиа араар нь тавихаас илүүтэйгээр хоолны дэглэмээ мөрдөж чадалгүй идшээ ихдүүлдэгтээ санаа зовдог гэдгээ хүлээжээ.
Судалгаанд оролцогчдын 1/7 нь жингийнх нь талаарх шүүмжлэлүүдэд гутарсандаа хоолны дэглэм барьж эхэлдэг гэнэ.
Харин дийлэнхи нь далайн эргээр зугаалахад өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхыг хүсдэг учраас хоолны дэглэм барьдаг гэсэн дүн гарсан байна. Цаашилбал нийт эмэгтэйчүүдийн 1/4 нь хайр дурлал, сексийн харилцаанаас нь илүү жингээ хасах нь чухал байсан гэдгийг дурьдсан гэнэ.
1290 эмэгтэйн 54 буюу түүнээс дээш хувь нь “секс”-ээс илүү хоолны тухай боддог гэсэн дүн гарснаас гадна 1/3-ээс олонхи нь хамтрагчийнхаа юу хүсч, юу хийж байгаад бус хоолонд л анхаарлаа хандуулдаг гэсэн судалгааны дүн гарчээ.
Харин таны хувьд?
URL: