Билл Гейтс илтгэл тавьжээ
Нью Йоркийн их сургуулийн танхимд алдарт тэрбумтан Билл Гейтс “Мөнгөний араас бус урдаас нь” нэртэй илтгэл тавьжээ. Түүний илтгэлийг сонсохоор тус сургуулийн оюутнуудаас гадна хоёр мянга гаруй хүн хүрэлцэн ирсэн байна. Билл Гейтс илтгэлийнхээ үеэр оюутнуудаас цалин авахыг хүсч буй эсэхийг нь асуухад тэд бүгд тийм гэсэн хариулт өгсөн байна. Харин тэрбумтан тэдэнд хандаж “Та нар цалин авахыг хүсэхэд эргэлзээгүй тийм гэж хариуллаа. Харин би үүний оронд та нар ажил хиймээр байна уу гэвэл “Ямар ажил вэ” гэж асуух байсан шүү дээ” хэмээсэн байна. Тэрбээр үргэлжлүүлэн маркетинг, капитализмын үнэ цэнэ болон удаан хугацаанд мөнгийг өөрийн болгох бус богино хугацаанд халааслах аргын талаар хуваалцжээ. Илтгэлд Билл Гейтсийн хүсэлтээр хэвлэлийнхэн ороогүй аж.
URL: