Г.Занданшатар Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргажээ
МАН-ын гишүүн С.Баяр АНУ-д биеэ эмчлүүлснийхээ дараа МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргасан гэсэн мэдээлэл гарсан. Н.Энхбаяр МАН-аас гарч, хуучин намынхаа нэрээр МАХН хэмээх намыг байгуулсанаас хойш тэр хоёрын харилцаа муудсан гэдэг. С.Баярын энэ дуулиан намжаагүй байхад МАН-ын удирдлагын бас нэг хүн Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргажээ. Тодруулбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар Н.Энхбаяртай уулзах хүсэлт гаргасан гэсэн эх сурвалжийн мэдээлэл байна. Тэрбээр хүсэлтээ ШШГЕГ-ын удирдлагуудад хүргүүлсэн бөгөөд Н.Энхбаяртай уулзаж, Орон нутгийн сонгуультай холбоотой тохироо хийх гэж байгаа бололтой.
Б.Тогтох
Эх сурвалж: “МОНГОЛЫН МЭДЭЭ” сонин
URL: