Ёс суртахуунтай амьдарч сурцгаая монголчуудаа

Гэр Бүлийн Радио FM-104.5-аар ирэх сарын нэгнээс эхлэн “Муухай монголчууд” хэмээх өвөрмөц нэртэй нэгэн шинэ нэвтрүүлэг цацагдаж эхлэх гэж байна.

Тус радиогийн хамт олон энэ нэвтрүүлгээрээ гудамжинд хогоо хаяж, бие засахгүй байх. Замын хөдөлгөөнд соёлтой оролцохоос эхлээд өнөөгийн монголчууд бидний амьдралд болж бүтэхгүй байгаа.

Ёс суртахууны хэмжээ хязгаарыг бүдүүлгээр зөрчиж байгаа бүхий л муу муухай дутагдлуудтай тэмцэх аж. Шинэ нэвтрүүлэг долоо хоногийн даваагаас баасан гаригийн 17-18 цагийн хооронд шууд хүрэх бөгөөд сонсогч таны өмнө Гэр Бүлийн Радиогийн 461045 дугаарын утас шууд эфирийн туршид нээлттэй байх тул хүссэн хүн бүхэн нэвтрүүлгийн дундуур холбогдож санал хүсэлт болон шүүмжлэлийг чөлөөтэй өрнүүлэх боломжтой юм.

Түүнчлэн шууд эфир цацагдахаас бусад цагт. Магадгүй яг одоо ч гэсэн тус радиогийн 461212, 480882 утсуудаар санал хүсэлтээ хуваалцах боломжтой ажээ. Бид тус нэвтрүүлгийн уран бүтээлчдээс нэвтрүүлгийнх нь талаар асууж тодруулахад “Манай монголчууд арай дэндүү соёлгүй, бүдүүлэг амьдарч байна.

Хэн дуртай нь гудамжинд нус цэрээ хаяна, бие засна. Замын хөдөлгөөнд хүн шиг аятайхан оролцож чадалгүй хүний машиныг албатай юм шиг мөргөчихөөд хээвнэг хэрүүл хийгээд зогсч байгаа танхай, балмад жолооч нарыг өдөр алгасалгүй их хотын аль нэг зам дээрээс олж харж болно. Манай хамт олон энэ бүх муу муухайг зүгээр хараад сууж чадалгүй дуугарахаар шийдсэн. Тиймээс ч нэвтрүүлгээ зориуд Муухай монголчууд гэж нэрлэсэн” хэмээн ярьсан юм.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих