Э.Бат-Үүлээ нийслэл хотод юу нүүрлэх нь энэ вэ?

Урд хожид байгаагүй аймшигт ослууд хоёр өнжөөд л нэг гарч байна.Нийслэл хотод маань юу нүүрлэх нь энэ вэ? Дөнгөж түрүүхэн Хан-Уул дүүрэгт 18-р сургуулийн ард байдаг “Төгс-Үлэмж” компанийн барьж байгаа барилгын 8 давхраас дүүжин шат тасарсаны улмаас 2 хүн унаж, нэг нь газар дээрээ нас барж,нөгөө нь эмнэлэгт хүргэгдэж,амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.Арай ч ийм аймшигтай ослууд өдөр бүр шахуу гарч байсан түүх үгүй.

Нийслэлчүүд айдаст автаж,хүүхэд залуучууд “дээшээ хараа харж явахгүй бол кран унаж дарчих гээд,доошоо харж явахгүй бол траншейнд уначих гээд,хоёр тийшээ харж явахгүй бол машин дайрчих гээд байна” гэж интернетээр зовлонгоо бие биентэйгээ хуваалцсан байх юм.Аргаа барсандаа ингэж буй нь тодорхой.

Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ болж өгвөл гэрээсээ гарахгүй байхыг захиж болохгүй бол баригдаж буй барилгын хажуугаар бүү яв гэж зөвлөж байна.Нөгөө Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрхийн талаар ч ярих хэрэггүй боллоо.Г.Мөнхбаяр муу ажиллаж байсан байж болно.Гэхдээ хэзээ ч ийм аймшгийг нийслэлчүүддээ үзүүлж байгаагүй.Э.Бат-Үүл баатар ажиллаж чадахгүй байна уу эсвэл хотын даргын ажил чинь хүндээд байна уу гэж Улаанбаатарчууд түүнээс асууж байна.

Аргаа барсан зарим нь ном уншуулахгүй бол нийслэл хотод муу ёр шүглэлээ гэж буйг ядаж анхааралдаа аваач гэж гуйж байна.Зун нь касктай,өвөл нь масктай хэдий хүртэл амьдрах вэ бид.

Ч.Явуу


URL:

Сэтгэгдэл бичих