Хоёр ажилтанг ГССҮТ-д яаралтай хүргэсэн боловч нэг нь амиа алджээ.

Тодруулбал  14.00 цагийн үед дүүжин шатных нь оосор тасарсны

улмаас Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт 18 дугаар сургуулийн хашаанд баригдаж буй барилгын найман давхраас  хоёр ажилтан унаж бэртсэн  байна .

Тэднийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн боловч нэг нь  амиа алджээ.Талийгаач 40 эргэм насны,  дөрвөн хүүхэдтэй эр байсан аж.  Уг барилгын  гүйцэтгэгч нь  “Төгс-Үлэмж” ХХК .
Ийнхүү барилгатай холбоотойгоор өдөр бүр нэг хүн амиа алддаг болоод байна.

С.Сарнай


URL:

Сэтгэгдэл бичих