“Вослех”-ийн баталгаагүй бэхэлгээг Монголын төмөр замд ашиглах гэнэ
Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөсгөх ажилтай зэрэгцээд шинэ төмөр зам барихад шаардлагатай бараа, материал нийлүүлэх тендер дээр нэлээд бужигнаан болж байгаа сурагтай. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн сайд А.Гансүхэд хов ч гэмээр юм уу, алтан хошуу хүргэмээр байна. Өнгөрсөн тавдугаар сард Төмөр замын газарт шинээр барих төмөр замд ашиглагдах бэхэлгээг сонгон шалгаруулах ажил явагджээ. Энэ ажлын хүрээнд таван орны долоон төрлийн бэхэлгээнээс сонгон шалгаруулалт хийсэн байна.
Одоогийн байдлаар тендерт оролцогчид ОХУ-ын «Анкер», Английн «Пандрол», Германы «Вослех», Япон зэрэг орны компанийн үйлдвэрлэсэн бэхэлгээг I Монголын төмөр замд ашиглах I санал тавиад байгаа аж. Гэтэл сонгон шалгаруулалтад оролцож буй зарим компанийн муу бэхэлгээний улмаас олон орны төмөр замын салбарт томоохон хохирол учраад байгаа гэнэ.
Тухайлбал, энэхүү сонгон шалгаруулалтад дэлхийн төмөр замын салбарт нэр нүүрээ алдчихаад байгаа Германы «Вослех »/Vossloh/ компанийн нэр цохиж явна. Тус компани хамгийн сүүлд Энэтхэг улсын төмөр замын салбарт бэхэлгээ нийлүүлсэн ч энэ нь ихээхэн хэмжээний хохирол учруулсан. 2007 онд Энэтхэгийн Дели хотын нисэх онгоцны буудлын хурдан галт тэрэгний замыг барих тендер зарлагджээ. Уг тендерт Энэтхэгийн «DMRC» компанийн эзэн Е.Срийдхарам гэгч ялж, хурдан галт тэрэгний зам тавихдаа «Вослех» фирмийн бэхэлгээ ашигласан байна. Ингээд төмөр замыг 2011 оны хоёрдугаар сард ашиглалтад оруулсан боловч Делигийн нисэх онгоцны буудлын хурдан галт тэрэгний зам нэг жилийн ойтойгоо золголгүй эвдэрчээ.
Иймээс Энэтхэгийн Төмөр замын нийгэмлэгээс дахин ашиглах боломжгүй болсон хурдан галт тэрэгний замыг энэ оны долоодугаар сараас эхлэн тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан юм. Хурдан галт тэрэгний зам хаагдах болсон гол шалтгаан нь «Вослех» компанийн үйлдвэрлэсэн зам төмрийн бэхэл- гээний системийн эвдрэлтэй холбоотой байсан нь нэгэнт тодорхой болсон. Делигийн энэхүү хурдны зам нь Энэтхэгийн анхны хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай хурдны төмөр замын үйлчилгээний шугам юм байна. Иймээс «DMRC» компани төмөр замыг тавихдаа бэхэлгээнийхээ хямд, төсөр байдлыг харж «Вослех »-ийн бэхэлгээ сонгосон байжээ.
Уг замыг анх төлөвлөхдөө галт тэрэгний хурдыг 120 км/цаг, тэнхлэг даралтыг 16 тн, зам төмрийг нь ИIС 60-аар хийхээр болсон аж. Нийт 22.7 км зам тавихаас 15.7 км нь газар доогуур, долоон км нь өргөгдсөн гүүрэн зам байхаар тооцсон байна.
Гэвч хурдан галт тэрэг 120 км/цагийн хурдаар явж чадалгүй байсаар зам эвдэрчээ. Хэрэв муу бэхэлгээтэй зам дээр ийм хэмжээний хурдаар явсан бол галт тэрэг осолдож ч мэдэх байсан аж. Энэ талаар тус улсын хэвлэл үүдээр «2012 оны эхээр замын үзлэг шалгалтаар тус замын туннель болон гүүрэн зам дээрээс хэдэн мянган «Вослех» фирмийн төмөр замын бэхэлгээ эвдэрч тарсан байсныг илрүүлсэн байна. Энэ их эвдрэлээс болж хурдан галт тэрэг анхны төлөвлөсөн 120 км/ц хурдандаа хэзээ ч хүрээгүй. Арга буюу галт Тэрэгний хурдыг 105-80 км/ цаг хүртэл бууруулж, эцэст нь замын үйл ажиллалгааг тодорхой бус хугацаагаар зогсоогоод байна.
2012 оны гуравдугаар сарын байдлаар 5000 ширхэг зам төмрийн бэхэлгээ, тавдугаар сард 11.000 ширхэг «Вослех» фирмийн бэхэлгээ эвдэрчээ. Баттай бус мэдээгээр энэхүү бэхэлгээний эвдрэл 30 мянга хүрсэн сурагтай» хэмээн мэдээлж байв.
«Вослех» бэхэлгээ,зөвхвй. Энэтхэг улсад “Ч”’хт;хиршг, учруулсан юм биш. Хятад, Герман зэрэг орнуудад яг үүнтэй ижил зүйл тохиолдож байжээ. Тендерт ялсан «DMRC» компани «Вослех »- ийн бэхэлгээг оруулж ирж байхад нь Энэтхэгийн төмөр замын нийгэмлэгээс Вослех» компанид үйлдвэрлэсэн бэхэлгээний эвдрэлийн улмаас Хятад, Берлиний төмөр замд ямар хүндрэл гарч байгааг Е.Срийдхарамд олон удаа сануулж байсан гэнэ. Гэвч эцэст нь энэхүү бэхэлгээ бүтэн жил бололгүй эвдэрч хурдан галт тэрэгний зам хаагдчихаад байна.
Өрсөлдөгч компаниудынх нь мэдээлснээр «Вослех» компанийн бүтээсэн бэхэлгээний хийд болхи, өндөр хурд болон их тэнхлэг даралтад ажиллах чадваргүй гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй гэжээ. Буруугаа хүлээн зөвшөөрөхийн оронд харин ч хөрсний боловсруулалтын ажиллагаа дутуу, гүүрний хийц муу, чийглэг зайлуулалт муу гэх зэргээр бусдад нялзаахыг оролддог аж. Хамгийн гол нь, бэхэлгээнээс болж эвдэрсэн замыг сэргээн засварлахад шинээр төмөр зам тавих хэмжээний хөрөнгө, хүч зарцуулдаг гэнэ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Энэтхэгийн Төмөр замын сайд улсынхаа төмөр замын салбарт найдваргүй «Вослех» бэхэлгээг ашиглахыг хатуу хориглоод байна.
«Вослех» компани Энэтхэгт болсон эвдрэлийн шалтгаанаа юу гэж тайлбарлахыг дэлхийн олон орны төмөр замынхан хүлээж байхад манай улсад ашиглах эсэх асуудал яригдаж байна. Гэтэл Монголын төмөр замын салбарт «Вослех» фирмийн бэхэлгээг ашиглахаар зарим компаниуд зүтгэж эхэллээ.
Вослех»-ийн бэхэлгээ өндөр хөгжилтэй орнуудын төмөр замын салбарт үлэмж хэмжээний хохирол учруулсан бодит жишээ байхад Монголд үүнийг оруулж ирэх ямар шаардлага байгаа юм бол. «Вослех»-ийн бэхэлгээг оруулж ирэхээр зүтгэж байгаа хүмүүсийн хувьд мэдээж үнийн хямдыг харсан. Чанаргүй бараа л хямд байдаг биз дээ. Гэхдээ мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар «Вослех »-ийн бэхэлгээний үнэ бусад үйлдвэрлэгчдээс тийм ч хол зөрүүгүй байдаг аж.
Төмөр замын бэхэлгээ гэдэг бол өнөө, маргаашийнх бус олон жил ашиглагдах, замын аюулгүй байдлыг хангадаг чухал зүйлүүдийн нэг. Тиймээс Зам тээврийн сайд А.Гансүх Монголын төмөр замын салбарт «Вослех» фирмийн бэхэлгээг ашиглах эсэх асуудлыг сайтар бодож үзэх хэрэгтэй байна. Магадгүй чанаргүй бэхэлгээ ашигласнаас ирээдүйд маш том хор хөнөөл учрах ч юм бил үү, хэн мэдлээ. Хамгийн гол нь, энэ фирмийн бэхэлгээ Энэтхэг, Хятад, Герман зэрэг орнуудад бодитой хор хөнөөл учруулаад байгааг дахин сануулъя.
Ямартай ч А.Гансүх сайдыг зам, тээврийн салбарт олон жил ажилласан туршлагатай учраас буруу, зөвийг ялгахтайгаа хэмээн Монголын төмөр замчид итгэл хүлээлгэж байна лээ.
Бид дараа, дараагийн дугаартаа «Вослех» фирмийн бэхэлгээг оруулж ирэхээр монголчуудын амь насанд заналхийлж байгаа Монголын компаниудын талаар мэдээлэх болно.
Б.Даваахүү
”Өглөөний сонин”
URL: