Эрүүл бус Улаанбаатарын “эмгэнэлт” онигоо

Өнөөдрөөс нэгэн онигоо ч гэмээр, эсвэл эмгэнэлт инээдмийн түүх ч гэмээр яриа мессенжэрээр тарах болжээ үүнийг дор сийрүүлье.
-Манай найз гэмтэлд байна гэнээ. Явж байсан чинь шар уут хийсч ирээд толгойд нь углагдаад тэрийгээ авах гэж ноцолдож байтал дээрээс нь төмөр унаад, зайлах гэсэн чинь машин ирж мөргөөд үсрээд траншейний нүх рүү уначихсан гэнэ. Амьд үлдсэн нь зол.
Үүнд манай хотын хамаг муу муухай бүхэн агуулагджээ. Хог нь хийсч байдаг, хулхи барилгууд дээрээс төмөр унаж, согтуу жолооч нь дайрч алах шахдаг. Дээр нь таггүй траншейний нүхнүүдтэй гээд л. Харамсалтай нь ийм дүр зураг Улаанбаатарын ердийн өнгө төрх болоод байгаа нь үнэн билээ.


URL:

Сэтгэгдэл бичих