Сайд болсон С.Эрдэнэ, Д.Ганхуяг тэргүүтэй АН-ын гишүүд Оюу Толгойн гэрээг сайжруулах саналаа татгалзав
Өчигдөр УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийг баталсан билээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, С.Ганбаатар нар “Оюу Толгой”-н гэрээг сайжруулах саналыг уг мөрийн хөтөлбөрт багтаах санал гаргасан боловч УИХ-ын дарга З.Энхболд дооглонгуй жуумалзаж, ЗГХЭГ-ийн дарга, сайд Ч.Сайханбилэг тэдний саналыг үгүйсгэж байв.
Ийнхүү санал хураалт болох үед нийт хуралдаанд оролцогчдын олонхи буюу 1 хүний саналаар уг саналыг Засгийн Газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт оруулах шаардлаггүй гэж үзлээ.
Ийнхүү 2011 оны намраас эхлэн Оюу толгойн гэрээг янзлахын төлөө тоо баримт дэлгэж, “Эх оронч түшээ” өргөмжлөл гардаж байсан УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Хүн амын бодлого, Нийгмийн хамгаалалын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн , Уул уурхайн сайд Д.Ганхуяг , Эдийн засгийн Хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга Г.Баярсайхан нар байр сууринаасаа 180 градус эргэж, өөрсдийнхөө үнэн нүүр царайг харуулав бололтой.
Э.Мягмар
URL: