ОРХОН МӨРӨН ХЭРҮҮЛИЙН АЛИМ БОЛЖЭЭ
Ємнийн говийн элсэн цєлийг усжуулах vvднээс Булган аймгийн Хишиг-Єндєр сумын Орхон голд усан цогцолбор байгуулахаар болсон. Тєслийн дагуу Орхон голоос 600 гаруй км урт суваг татаж таван аймаг, 13 сумын нутгаар дамжин урсгаж Өмнийн говийн хvн, малыг ундаалаад зогсохгvй Таван толгой, Оюу толгойн орд газарт ашиглах юм. Энэхvv томоохон тєсєл нь Орос улсын экологи болон эдийн засагт заналхийлж байна хэмээн “Оросын дуу хоолой” сайтад мэдээлжээ.
Уг сайтад “Орхон гол Байгаль нуурт цутгадаг, Сэлэнгэ мєрєн рүү урсдаг голын нэг. Байгаль нуурт нийт 60 орчим шоо км ус цутгадаг. Їvний тал хувийг Сэлэнгэ мєрєн цутгадаг. Мэргэжилтнvvдийн тооцоолсноор Орхоноос суваг татвал Байгаль нуурын зургаагийн нэг хувийг татах тєдийгvй Сэлэнгэ мєрєн бvрмєсєн ширгэх юм.
1995 оноос Орос болон Монгол Улс усны нєєцийн тухай гэрээтэй ажиллаж байгаа. Їvний дагуу талууд Сэлэнгэ мєрний сав нутгийн эко системд нєлєєлж болох аж ахуйн vйл ажиллагааныхаа тухай тєлєвлєж байгаа зvйлээ мэдээлж байх ёстой. Оновчтой шийдвэр гаргахын тулд бvх гэрээг хамт хэлэлцэнэ. Одоогийн байдлаар Орхон голын ирээдvйн єєрчлєлтvvдийн тухай баримт бичгийг Монголын Засгийн газраас Оросын талд ирvvлээгvй байна. Энэ тухай ирэх есдvгээр сард Улан-Їдэ хотод болох Орос, Монголын Засгийн газрын усны нєєцийн асуудал эрхэлсэн бvрэн эрхт тєлєєлєгчдийн уулзалтаар яригдаж магадгvй юм” хэмээн бичжээ.
Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Геологийн хvрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргvvлэх ажилтан, “Байгаль экологи” байгууллагын тэргvvн Евгений Кисловын vзэж буйгаар Орхон голын тєсєл Оросын бvс нутгийг хєгжvvлэх тєлєвлєгєєг хvчтэй хямруулж мэдэх аж. Тэрээр “Байгаль нуур Ангар мєрєн хэмжээний их ус авдаг. Монголын тєлєвлєгєєний улмаас Байгаль нуур єєрєє усгvйтэхгvй, харин Ангар мєрний усны төвшин багасна.
Уг тєсєл Эрхvv мужийн эрчим хvчний компаниуд болон тэндхийн хєнгєн цагааны vйлдвэрт хvчтэй цохилт єгч мэднэ. Тэгээд ч тэнд Хятадын хєрєнгє оруулагчдын туслалцаатай хєнгєн цагааны vйлдвэр баригдаж байгаа юм. Би байдлыг хурцатгах гэсэндээ биш, vнэхээр хvнд байна” хэмээн ярьжээ. Оросын ШУА-ийн Сибирийн салбарын Байгаль нуурын байгаль орчныг ашиглах хvрээлэнгийн дэд захирал Баир Гомбоев хэлэхдээ “Усан санг усаар дvvргэх тэр vед голын усыг дээд зэргээр юvлэх болно. Гэхдээ цааш, цаашдаа мэдээж хэрэг хохирол гарч таарна. Ихэнх тохиолдолд усан сангийн усны гадарга ууршсанаас голын урсгалтай холбоотой байх болно. Монгол Улсад ган гачиг гарахад усны толины гадаргын ууршилтын коэффициент маш их байх болно” гэлээ. Гомбоевын vзэж байгаагаар vvнийг хоёр тал шийдвэрлэж чадах аж.
“Сэлэнгэ мєрний сав нутгийн гуравны хоёр нь Монгол Улсын нутгаар урсдаг. Орос, Монгол Улс нь ижил хэмжээний урсгал устай. Энэхvv харилцааг тооцохын хамт бид Сэлэнгэ мєрний усны нєєцєд 50:50 хувийн квотыг оруулж болох юм. Хэрвээ Монголын квот ашиглагдаагvй бол Орос улс илvvдлийг нь ашиглаж болох. Гэхдээ тєлбєртэйгээр. Хэрвээ Монгол Улс нормоо хэтрvvлэн ашиглавал, Оросын талд торгууль тєлнє” гэж Баир Гомбоев хэлжээ. “Орхон-говь” тєслийн усан байгууламжийг Сангийн яам, ЭБЭХЯ, БОАЖЯ, Усны газар, Усны vндэсний хороо, АМГ, “Уул уурхайн мэргэшсэн инженерvvдийн” ТББ хамтран байгуулах юм байна. Энэ талаар тодруулах гэхэд, холбогдох яамдууд нэр зvсээ єєрчилж буй учраас татан буугдаад байгаа Усны газраас тодруул гэв. Усны газрын орлогч дарга З.Батбаяр гадаадад яваа учир хариулт єгєх хvн олдсонгvй.
Усан байгууламж барихаар зэхэж буй Уул уурхайн дэд бvтцийн хєрєнгє оруулалтыг дэмжих тєслийн зохицуулагч Б.Энхбаатар “Їйлдвэрлэл явуулж буй уул уурхайн компаниуд энэ хэвээрээ 10 жил ажиллавал говийн бvс усны нєєцгүй болох нь гэсэн судалгаа гарсан. Одоогийн байдлаар тєслийн ажлын хэсэг байгуулагдаад байгаль орчны нєлєє, гаднах судалгааг хийж байна. Голыг тэр чигээр нь бооно гэсэн vг биш. Голын урсацын тодорхой хэсэгт далан бариад тэр усаа газар доогуурхи хоолойгоор говийн бvс рvvгээ холбох л тогтоцтой юм. Уул уурхайн vйлдвэрлэлд ашиглахаас гадна газар тариалан, хvн амын ахуйн хэрэглээнд ашиглаж болно” гэсэн байх юм.
Усны газрын Усны нєєцийн хэлтсээс уг тєслийн талаар дараахь судалгааг гаргажээ. “Орхон-говь” тєслийн саналыг Засгийн газар, УИХ-аас дэмжсэн учир БОАЖЯ-ны шийдвэрээр томилогдсон ажлын хэсэг Орхон голын урсацад тохируулга хийж, усан цогцолбор байгуулах ТЭЗЇ-г боловсруулах техникийн даалгаврыг “Гидро-Эко” ХХК-д боловсруулан Усны газрын Мэргэжлийн зєвлєлєєр хэлэлцvvлж, БОАЖЯ-нд хvргvvлээд байна. Орхон голын олон жилийн дундаж урсац 1400 сая шоо метр, vvнээс ашиглаж болох боломжтой нь 168 сая шоо метр. Тєслийн нийт ус хэрэглээ 2.5 м3/с буюу 42,0 сая шоо метр. Голын дундаж урсацын гурван хувь буюу зєвшєєрєгдсєн нєєцийн 23 хувьтай тэнцэж байна. Орхон голын урсацын олон жилийн тохируулга хийж, гидротехникийн цогцолбор барилга байгууламжийн тусламжтайгаар 723.5 сая шоо метр эзлэхvvнтэй усан сан, 20-25 MW чадалтай усан цахилгаан станц байгуулах ба усыг далд яндан хоолойгоор татаж хэрэглэгчдэд хvргэнэ. Гидротехникийн цогцолбор барилга байгууламж нь 62м єндєр, 300 м урт бетонон боомт бvхий усан сан, усан цахилгаан станц, ус татамжийн болон ёроолын ус гаргуур, илvvдэл ус хаях, загас єнгєрєєх байгууламж зэрэг тус бvрдээ єєр єєрийн зориулалттай барилга байгууламжаас бvрдэх аж.
Юутай ч, олон жилийн турш хvн амьтныг ундаалж амьдралын эх булаг болсон Орхон мєрєн єнєєдєр олон улсын маргааны эх vvсвэр болчихоод байна. Энэ сард хуралдах Орос, Монголын Засгийн газрын усны нєєцийн асуудал эрхэлсэн бvрэн эрхт тєлєєлєгчдийн уулзалтаас энэхvv тєслийн хувь заяа шийдэгдэх нь ээ.
ardchilal
URL: