Хавт Хасарын тахилгыг Хятадын Коммунист Нам дэмжжээ

Өвөрмонголын Дархан муумянган холбоот хошууны Мянган балгасны Саруултал гацааныхан уламжлал ёсоор энэ жил Хавт Хасарын их тахилгаа хийлээ.

Тахилгын ёслолын үеэр малчид Хавт Хасарын овоонд идээ цагааны дээжээ өргөж, ажил үйлс, хийморь лундаагаа даатгаж, буддын шашны лам нар овоо тахилгын ном уншсан байна.  Нутгийн ард иргэдийн үе уламжлан хийж ирсэн энэхүү тахилгын зан үйлийг энэ жил тус хошууны Хятадын комунист намын хороо, орон нутгийн захиргаа, Аялал жуулчлалын газар, Үндэстний хэрэг эрхлэх газар, радио телевизийн хорооноос хамтран зохион байгуулжээ.

Б.Занданхүү /БНХАУ/

Эх сурвалж: “Монцамэ”


URL:

Сэтгэгдэл бичих