Х.Тэмүүжингийн урт хэл хүзүүг нь “ороов”

Ашиг сонирхлын зөрчлийн хуулийг санаачилан, батлуулсан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг сайн хуульч болох нь хэмээн хүний өөрий намынхан ам сайтай байсан. Гэвч мань хүн сайд болсон даруйдаа зан авираа өөрчилж, үг, үйлдэл хоёр нь зөрчилдөж эхлэв.

Учир нь түүний хэвлэлд өгсөн ярилцлагуудад зөвхөн шударга үнэний дуу хоолой болно гэх илэрхийлэл “үнэртдэг”. Тухайлбал, Х.Тэмүүжин: Б.Билэгтийг иргэний төлөөлөл гэдэг утгаар нь ЦЕГ-ын даргад томилсон гэх ярилцлага. Гэвч Б.Билэгт нь иргэний төлөөлөл гэхээсээ илүүтэй эрхэм Ерөнхийлөгчийн төлөөлөл гэвэл зохистой.

ТЕГ-ын дарга, ҮАБЗ-ийн ажлын албаны дарга гэхчилэн шууд Ерөнхийлөгчийн удирдлагад ажиллаж байсан нэгэн. Мөн Х.Тэмүүжин “Төрийн албан хаагч гэр бүл, садан төрлийн хүнээсээ бэлэг авч болно. Харин гэр бүл, садантайгаа холбоотой шийдвэр гаргахыг л хуулиар хориглоно” хэмээн тодотгож байлаа.

Гэтэл түүний дүү ахыгаа сайд болсны дараагаар Боловсролын яамны газрын дарга болов. Гэхдээ томилогоо журмынхаа дагуу явагдсан гэх үгнээс өөр зүйл Хууль зүйн сайдын амнаас унаагүй. Ер нь урт хэл хүзүү орооно гэгч л мань хүнд болсон дог уу даа.
Л.Нинж
Эх сурвалж:”Нийгмийн Толь”


URL:

Сэтгэгдэл бичих