Н.Энхбаярын хэрэг Азийн банкуудад асуудал дагуулав

“Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаяр олон сая ам.доллар угаахдаа Хонконг, Сингапурын банкуудыг ашигласан байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсан даруйд шинжээчид дээрх санхүүгийн институтүүд  олонд танигдсан улс төрчдийн нөлөөнд автахгүйн тулд мөнгө угаахын эсрэг хяналт, үйлчлүүлэгчдээ таних бодлого, процедураа чангатгах хэрэгтэй гэж анхааруулж буй” хэмээн  “Thomson Reuters” сайт мэдээлжээ. Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна

“Хонконг дахь “Deloitte”-ийн нэгэн түнш Кристофер Уильсон “Энэ бол эрүүл системтэй, эрх баригчдын сэжигтэй, ердийн бус шилжүүлгийн талаар мэдээлдэг жирийн процедуртай  санхүүгийн институтуудад өгч буй цагаа олсон анхааруулга” гэжээ. Тэрбээр мөн Thomson Reuters” сайтад “Хонконгийн институтууд хэрэв дээрх хэрэгт холбоотой бол 2012 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн “Алан хядагчдын санхүүгийн гүйлгээ болон мөнгө угаах гэмт хэргийн тухай хууль болон 1994 онд баталсан зохион байгуулалттай, онц хүнд гэмт хэргийн тухай хуулийг зөрчсөн” хэмээн мэдээлсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярыг  тус улсын АТГ-аас хээл хахуулийн хэргээр шалгаж, баривчлан хорьсон юм. АТГ Н.Энхбаяраас гадна Монголын хөрөнгөтэй нөлөө бүхий хүмүүс  Хонконг, Сингапурын томоохон банкаар дамжуулан мөнгө угааж, хууль бус сан байгуулсан гэж  хардсан юм.

Зэс,алт, уран, нүүрсний асар их нөөцтэй Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчид ихээр сонирхож, уул уурхайн ашгаас орж ирж буй хөрөнгө эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж байна. Гэвч энэ нь улс төрийн эрх мэдэлтэй өндөр албан тушаалтнуудыг байгалийн баялгаас хувьдаа хүртэхийн тулд эрх мэдлээ урвуулан ашиглаж, авилга, хээл хахууль авахад хүргэж байгаа юм.

Н.Энхбаярын мөнгө угаасан хэрэгт Хонконг, Сингапурын банкууд холбоотой тухай мэдээлэл цацагдсаны дараа тус бүс нутгийн “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх сүлжээ”-ний тэргүүн Найжель Моррис  хилийн чанад дахь салбаруудад одоогийн болон хуучин данс эзэмшигчдийн талаарх мэдээллийг шалгаж, холбоотой мэдээллийг цуглуулахыг үүрэгдсэн байна.

Хонконгийн их сургуулийн хуулийн судалгааны төвийн аспирант Брайни Майклийн хэлж буйгаар олонд танигдсан улс төрчдөд дансандаа их хэмжээний мөнгө хадгалах нь сүүлийн үед маш хэцүү болсон аж. Учир нь Хонконгийн санхүүгийн институтууд эрсдэлийг тооцсон тусгай гэрээ байгуулах системтэй байдаг. Тэрбээр мөн Н.Энхбаярын хэргийн тухайд сэжиг бүхий дээрх шилжүүлгийг буцаан өгөх тухай Улаанбаатарын талын хүсэлтэд Хонконгийн банкууд болон Консул болгоомжтой хандах ёстой хэмээжээ. Гэвч Монголд Хонконгтой холбоотой гэрээ хэлэлцээг зохицуулах тухай хууль байдаггүй. Бид Монголын АТГ шиг хууль сахиулах байгууллагын хүсэлтээр гэмт хэргийн хэргийг хялбархан илрүүлж болдог ертөнцөд амьдарч байна. Хэрэв Н.Энхбаярын хээл хахуулийн хэрэг Хонконгийн банкуудтай холбоотой нь тогтоогдвол Хонконгийн албаны хүмүүс хамтран ажиллах болно” хэмээн ярьсан байна.

Мөн Хонконгийн Clifford Chance хэмээх хуулийн пүүсийн түнш Маттиас Фелдманы хэлснээр данс эзэмшигч нь олон танигдсан нөлөө бүхий улс төрч бол хэргийг мөрдөн шалгах амаргүй гэнэ. PEP буюу олонд танигдсан улс төрч хэмээх тодорхойлолтод түүний гэр бүл, найз нөхөд, эхнэр хүүхэд, ойрын холбоотон багтдаг байна.

Хэвлэлүүдэд бичсэнээс үзвэл Н.Энхбаяр болон түүний хамсаатнууд гангийн улсын үйлдвэрийн гэрээ байгуулах журмаар төрийн сангийн мөнгийг Хонконгийн хоёр компани руу шилжүүлсэн аж. Түүний хамсаатнуудын нэг нь дээрх хоёр компанийн захирал байжээ.

Хээл хахуулийн хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын дунд компанийн лиценз, нэрийг гэр бүлийнхэн болон хамсаатнуудынхаа нэр дээр авах тохиолдол цөөнгүй байдаг нь лицензийн наймааг бүрхэгдүүлж, гадаад дахь хамсаатнуудад хууль бус шилжүүлэг хийхэд оршдог.

Хонконг, Сингапурын санхүүгийн төвүүд олон улсын мөнгө угаагчдын арга хэрэгсэл болох тохиолдол цөөнгүй гардаг. Тиймээс тус бүс нутгийн санхүүгийн шинжээчид Монгол, Мьянмар зэрэг улсаас банкаар дамжиж ирсэн мөнгө цэвэр эсэхэд хяналт тавихыг чухалчилж байгаа аж. Үүнд Монголын нөлөө бүхий улс төрч, бүр төрийн тэргүүн байсан хүн хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь тэднийг ийнхүү сандаргаж эхэлжээ.

Хонконгийн “Ernst & Young” санхүүгийн зөвлөх үйлчилгээ эрхэлдэг компанийн захирал Манхим Ю “Thomson Reuters” сайтад мэдээлснээр” нэр хүндийг унагасан, хууль дүрэм зөрчсөн зэрэг санхүүгийн гэмт хэрэг бизнест маш их хор хохирол учруулдаг” аж. Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт Хонконг, Сингапурын банкууд холбоотой байж болзошгүй тухай мэдээлэл цацагдсаны дараа Хонконг “Мөнгө угаах гэмт хэрэг”-ийн тухай хуулиа чангатгаж, Хонконгийн Цагдаагийн газар болон Гааль, татварын албаны хамтарсан “Санхүүгийн гэмт хэргийг эрэн сурвалжлах хэлтэс”-ээс нөлөө бүхий улс төрч, алан хядах үйл ажиллагаа болон хар тамхины наймаатай холбоотой мэдээ сэлтийг цуглуулахыг хүсчээ.

Гэвч Хонконгийн Валютын газрын төлөөлөгч “Thomson Reuters”-д мэдээлснээр Монголын талын албаны хүмүүсээс тэдэнд ямар ч мэдэгдэл очоогүй гэнэ.

Төлөөлөгч “Олон улсын санхүүгийн бусад төвүүдийн адил Хонконг мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хуультай” гэжээ.

2009 он хүртэл Монгол Улсын Ерөнхий сайдаас, Ерөнхийлөгч хүртэл албыг хашиж байсан Н.Энхбаяр албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсныг тогтоож, дөрвөн жилийн ял оноосон билээ. Н.Энхбаяр өөрт нь оноосон ялыг улс төрийн далд явуулгатай, үндэслэлгүй хэмээн давж заалдаад байгаа юм” хэмээн бичсэн байна.

Н.ЭНХ

Эх сурвалж:   www.trust.org/trustlaw


URL:

Сэтгэгдэл бичих