Экспортын орлого эрс буурчээ

Нүүрс, төмрийн хүдрийн экспорт зогсох тал руугаа орсон нь Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээс тодорхой байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн сарын дунд үеийн байдлаар 1595.6 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Долдугаар сараас экспортын орлого огцом буурчээ. Өнгөрсөн оны долдугаар сард экспортын орлого 348.9 сая ам.доллар байсан бол энэ оны мөн үед 285 сая ам.доллар болж эрс буурсан байгаа юм.

Харин өнгөрсөн сарын дунд үеэр 167.9 сая ам.доллар болжээ. Нийт экспортод нүүрс 44.6, зэсийн баяжмал 19.2, төмрийн хүдэр 12.1, боловсруулаагүй газрын тос долоо, цайрын хүдэр, баяжмал 2.4, хайлуур жоншны хүдэр, баяжмал 2.2, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 1.9, молибдений хүдэр ба баяжмал 0.9, үлдсэн 9.7 хувийг экспортын бусад бүтээгдэхүүн эзэлсэн байна.

Э.Энхцолмон

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих