Монголын тэргүүн баячуудын эд хөрөнгөний жагсаалт-2

Монголын тэргүүн баячуудын нэг Нямтайширын тухай мэдээлэл олоход тун хэцүү.

Хэзээ ч олны өмнө ил гардаггүй, архи дарс ууж, элдэв хүүхэн шуухан мөрийтэй тоглоомонд нэр холбогддоггүй энэ бизнесмен хэвлэлийнхнээс байнга хараат бус байж чаддаг. Түүний эхнэр ч мөн ялгаагүй. Харин сүүлийн үед нууцлаг бизнесмений охин хүү хоёр байнга хэвлэлийн хуудсанд зургаа наалгах болсныг эс тооцвол энэ гэр бүлийн амьдрал өнөөдөр ч олны нүднээс далд байгаа.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 60 мянга гаруй  аж ахуйн нэгжээс “МАК” ХХК улсад төлсөн татварын хэмжээгээрээ  “Эрдэнэт” УБҮ-ийн дараа буюу хоёрдугаарт бичигдэх болтлоо томорчээ. Өнгөрөгч онд 130 гаруй тэрбум төгрөгийг татварт төлж, улсын төсвийн дөрвөн хувийг дангаараа бүрдүүлсэн гэхээр Монголын толгой компанид тооцогдох нь ч зүйн хэрэг. Тэрбээр 1993 онд “МАК” ХХК-ыг үүсгэн байгуулжээ. Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Их Галтын алтны шороон ордод анхны шороон ордын уурхай  үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.   Алтны шороон ордоос МАК компанийн олборлосон анхны 01 дугаартай гулдмайг 1994 онд Монголбанкны  Эрдэнэсийн санд тушааж байсан гэнэ.
1994 онд Нямтайшир банкны од нь гийсэн жил байлаа. Тэрбээр АНУ-ын Катерпиллар корпорацтай гэрээ хийж  Монголын уул уурхайн хувийн хэвшлийн компаниуд дотроос анх удаа  дэлхийд нэртэй Катерпилларын тоног төхөөрөмжийг лизингээр худалдаж авчээ. Эндээс тэдний бизнесийн  ажил үндсэндээ  жигдэрсэн гэхэд болно.
Үүний дараа   Төв аймгийн Заамар сумын нутаг дахь Хайлаастын шороон орд, Заамар сумын нутаг дахь Бумбатын ордод оллборлолт хийж эхэлжээ. 1998 онд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Алагтогоогийн ордыг нээн илрүүлснээр МАК-ийн нүүрсний салбарын үндэс суурь тавигджээ.Тэд  Алагтогоогийн орд газраас олборлосон нүүрсний анхны ачилтыг Улаанбаатар хотын 2-р цахилгаан станцадад нийлүүлж байсан байх юм.

 

МАК компани Германы ХЕРЮЗ компанийн Хонг Конг дахь салбар руу алтны экспорт хийдэг аж. Тэрбээр 2008 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Нарийн Сухайтын нүүрсний орд газрын тодорхой хэсэг олборлолт, экспортын борлуулалт хийх зорилгоор Монгол-Хятадын хамтарсан “Чин Хуа-МАК-Нарийн Сухайт” ХХК-ийг байгуулжээ. Харин 2003 онд  БНСУ-ын “Самсунг” корпорацитай Алт худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, Монголбанкны хяналтын дор Швейцарын Цюрих дахь UBS банк нөхцлөөр алтаа экспортод гаргаж эхэлжээ.
Нямтайшир захирал Монголд хувийн нисдэг тэрэгний компани байгуулсан анхны баячуудын нэг. Түүний мэдэлд Миль нисдэг тэрэг зохион бүтээх товчооны Ми-171,  Ми8Т загварын  нисдэг тэрэгнүүд бий.
20 хүний суудалтай, бвтопилотын тоног төхөөрөмжтэй,зорчигчийн тав тухыг бүрэн хангасан,   орчин үеийн шаардлага хангасан навигацийн тоноглолтой, халаалгын системтэй, даах сэнс өндөрт байрласан. Өмнөх загваруудаас илүү чадал бүхий хоёр ТВ3-117ВМ хөдөлгүүртэй,  АИ-9В туслах хөдөлгүүртэй, дэлхийн 30 гаруй оронд ашиглагддаг. Энэ нисдэг тэргийг Нямтайшир захирал зөвхөн хувийн хэрэгцээндээ л ашигладаг.
Аялал жуулчлал
Тус компанийн аялал жуулчлалын томоохон төслүүдийн багцад Улаанбаатар хотын ирээдүйн өнгө төрхийг тодорхойлох, 41 давхар “МАК Цамхаг” зочид буудал, “Мэлхий хад” жуулчны цогцолбор, “Залаат Зочны Өргөө” зэрэг жуулчны баазууд байгуулж эхлээд байгаа.
Цагаан Суваргын зэс-молибден
Байршил:
Улаанбаатар хотоос 560 км,Дорноговь аймгийн Мандах сумын нутагт байрладаг.
Геологи-Хайгуулын ажлын товч түүх:
Цагаан Суваргын зэс-молибдены ордод 1964-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр тус тус хийж гүйцэтгэжээ. Гэвч эдгээр судалгааны  ажлын үр дүнгээр ордын баялаг/нөөцийг олон улсын стандарт шаардлагаар тогтооход хангалтгүй байсан тул ордыг иж бүрнээр ашиглах нөхцөл бүрдээгүй байсан юм. Иймээс “Монголын Алт” (MAK) ХХК нь Цагаан Суваргын орд дээр 2001 оноос 2010 он хүртэл гүйцээх хайгуулын ажлыг олон улсын стандартад нийцүүлэн гүйцэтгэсэн ба хайгуулыг хийсэн.    Австралийн Micromine Consulting Pty Ltd нь JORC стандартын дагуу баялаг/нөөцийн үнэлгээг гүйцэтгэсэн.

 

“Монголын Алт” (МАК) ХХК нь улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн геологи-хайгуулын ажлын зардлыг бүрэн төлж барагдуулсаны зэрэгцээ тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах гүйцээх хайгуул, төслийн судалгаа шинжилгээ, зураг төслийн ажлуудыг гүйцэтгэж байна.
Нөөц:
Ил уурхайн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр (2,113 тн/ц) олборлолт; Баяжуулах үйлдвэрийн хүчин чадал жилд 14.6 сая тн хүдэр жилд 354,000 тн зэсийн баяжмал, 5,325 тн молибдены баяжмал тус тус үйлдвэрлэнэ.

Адуунчулууны нүүрс чанаржуулах, брикетлэх
Байршил:
Улаанбаатар хотоос зүүн зүгт 660 км, Дорнод аймгийн төв Чойбалсангаас 5 км, Монгол-Хятадын хилээс 100 орчим км-ийн зайд байрладаг.
Дэд бүтэц:
Дорнод аймгийн төв Чойбалсан нь төмөр замаар ОХУ-ын Чита мужтай холбогдсон. Улмаар ОХУ-аар дамжин Манжуурын төмөр замаар Хятадын зах зээлд нэвтрэх боломжтой. Ордын орчимд гүний усны хангалттай нөөц илрүүлэх боломжтойгоос гадна 7 км зайд Хэрлэн гол урсан өнгөрч байгаа нь нүүрс боловсруулах төслийн усны хэрэгцээг хангах эх үүсвэр болно.
Ордын нөөц:
МАК-ийн эзэмшиж буй талбайн хэмжээнд 400 сая тонн хүрэн нүүрсний баялагтай. МАК-ийн геологчид нарийвчилсан хайгуул хийж, уг баялгийг ашиглалтын нөөцөд бэлтгэж байна.
Төслийн судалгааны ажил:
Адуунчулууны чийглэг ихтэй, илчлэг бага хүрэн нүүрсийг хол зайд тээвэрлэн дотоод, гадаадын зах зээлд түүхийгээр нийлүүлэх нь эдийн засгийн хувьд үр ашиггүй. Иймд түүнийг зайлшгүй боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагатай.  МАК компани Адуунчулууны нүүрсийг боловсруулан өндөр илчлэгтэй хатуу түлш (брикет) үйлдвэрлэх лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилтыг Герман болон Австралид хийж гүйцэтгэсэн. Хагас үйлдвэрийн туршилтын үр дүнд 2,800 ккал/кг илчлэгтэй нүүрснээс 5,360 ккал/кг илчлэгтэй, өндөр хатуулаг бүхий, цаг агаарын өөрчлөлтөд тэсвэртэй брикетийн дээж гарган авсан.

 

Цаашид уг ордыг түшиглэн жилд 1 сая тонны хүчин чадалтай брикетийн үйлдвэр байгуулах төлөвлөгөөтэй. Төслийн ТЭЗҮ-ийг Австралийн мэргэжлийн инженерингийн компаниар гүйцэтгүүлж байна.  Мөн тус ордын Зүүн хойд Азийн бүс нутагтай төмөр замаар холбогдсон байдал, ус ба цахилгааны эх үүсвэр бүхий дэд бүтцийн таатай байршлыг үндэслэн нүүрснээс метанол, этанол, ди-метил-эфир үйлдвэрлэх томоохон хэмжээний төслийг  хэрэгжүүлэх боломжтой. Эдгээр төслийн хүрээнд Адуунчулууны нүүрсийг хийжүүлэх лабораторийн туршилтыг Германд хийж гүйцэтгэсэн.
Хөөтийн шатдаг занар-нүүрс Шохойн үйлдвэр
Шохойн үйлдвэр нь төмөр замын Олон Овоо өртөөний дэргэд, Улаанбаатар хотоос 316-км -т байрладаг. МАК компани Хөх Цавын шохойн чулууны ордыг түшиглэн жилд 50,000 тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2007 онд барьж ашиглалтад өгсөн. Монгол Улсад шатаасан шохойг зэсийн хөвүүлэн баяжуулах технологт орчин тохируулагч урвалж, хөнгөн бетоны түүхий эдийн зориулалтаар ашиглаж байна.
Ирээдүйд Цагаан Суваргын зэс-молибдены баяжуулах үйлдвэрт шохой нийлүүлэх зорилготойгоор байгуулжээ.

 

http://shudarga.mn/?dazo=news&newsid=13010&catid=2


URL:

Сэтгэгдэл бичих