С.Ганбаатар гишүүн чуулганы танхимд зогсож ярьдаг шинэ ”мода” гаргав

С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нарын 25 гишүүн Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой гэсэн шаардлагыг ерөнхий сайд Н.Алтанхуягт тавьсан. Харин ерөнхий сайд шаардлагын хариуг өгөхгүй байсан тул чуулганы дундуур энэ шаардлагынхаа хариуг авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Харин С.Ганбаатар гишүүн чуулганы танхимд үг хэлэхдээ босч зогссон нь бусад гишүүдээ хөгжөөгөөд авав. Тэрбээр “Босч зогсох нь ард түмнээ хүндэлж байгаа хэрэг. Мөн эрүүл мэндэд сайн, үг цэгцтэй болдог. АНУ-ын парламентад очоод туршлага судлаад ирсэн гишүүд мэдэж байгаа байх” гэв. Түүний дараа үг хэлсэн Б.Бат-Эрдэнэ гишүүн ч мөн С.Ганбаатарын шинэ “мода”-ыг дагаж үг хэлэхдээ босов. Ийнхүү суудалдаа наалдаастай юм шиг байдаг  УИХ-ын гишүүд дунд С.Ганбаатар гишүүн босч ярьдаг шинэ мода гаргав.

Т.Гэрэл

24tsag.mn


URL:

Сэтгэгдэл бичих