Төрийн ордны хашааны плита унаж хүүхэд гэмтээжээ

Улсын нийслэл Улаанбаатарт “улаан” амиа аргацаагаад явахад бэрх болжээ. Амар тайван ч алхаж болохооргүй болсоныг өчигдрийн осол, өнөөдрийн үйл явдал гэрчилж байна.

 

Өчигдөр гэхэд л 17:00 цагийн үед дээрээс төмөр унаж хүний амь нас эрсдсэн бол өнөөдөр бас л зүв зүгээр алхаж явсан нэгэн хүүхэд плитанаас болж гэмтлээ.

 

Тодруулбал Төрийн ордны Хамгаалалтын хашааны гадна явж байсан охины дээрээс плита унаж, гэмтээсэн байна. Плита хүүхдийн толгой дээр унасан тул нэлээд хүнд гэмтсэн байж болзошгүй байна.

 

Энэ мэтчилэн түрүү түрүүчийн аймшиг явдалуудад хариуцлага тооцож чадаагүй байхад гэмтэл бэртэл үргэлжилсээр л байна.

chuhal.mn


URL:

Сэтгэгдэл бичих