Дэлхийн хамгийн залуу эмээ 23 настай
Румыны 23 настай Рифка Станеску гэгч эмэгтэй дэлхийн хамгийн залуу эмээгээр тодорчээ. Тэрбээр 12 настайдаа анхны охин Марияг төрүүлсэн байна. Хэдийгээр залуухан ээж Рифка хайртай охиноо өөрийнх нь амьдралыг битгий давтаасай хэмээн байнга хэлж, сургадаг байсан ч Мария охин 11 настайдаа хүү Йоныг төрүүлснээр Рифка 23-тайдаа эмээ болжээ. Рифка үнэт эдлэл худалдаалдаг Йонел Станескутай гэрлэсэн бөгөөд тухайн үед сүйт бүсгүй 11-тэй, харин сүйт хархүү 13 настай байсан гэнэ. Рифкагийн ээжийг мөн Мария гэдэг бөгөөд тэрбээр 40 насандаа ийнхүү элэнц эмээ болжээ.
Рифка Мария охиноо төрүүлснээс хойш нэг жилийн дараа Николай гэх хүүтэй болжээ. Харин Мария охин 10 настайдаа хүнтэй гэрлэж, зургаан сарын дараа хүү төрүүлсэн байна. Түүний хүү Йон өдгөө хоёр настай гэнэ.
URL: