Дунгийн суулгац хагалгааг хоёр хүүхдэд амжилттай хийжээ
Төрөлхийн сонсголгүй хоёр хүүхдэд дунгийн суулгац хагалгааг өчигдөр хийлээ.
ЭМЯ Австрали улсын Кохлеар фирмтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Чих хамар хоолой, сонсголын “ЭМЖЖ” эмнэлэгт хоёр болон долоон настай хоёр хүүхдэд дунгийн суулгац тавих хагалгааг амжилттай хийсэн байна.
Энэ удаагийн хагалгааны гол онцлог нь хагалгааны дараах нөхөн сэргээлт буюу сонсголын нөхөн сэргээлтийг шалгах дэлхийн шинэ технологийг анх удаа Монголд хэрэглэсэн явдал байжээ. Мөн Европын орнуудад бүрэн төгс шалгарсан хамгийн сүүлийн үеийн шинэ электродыг Азийн орнуудаас анх удаа Монголд нэвтрүүлж байгаа аж.
Манай улсад сонсголын бэрхшээлтэй 120 мянган хүн байдаг бөгөөд жилээс жилд төрөлхийн сонсголгүй хүүхдийн төрөлтийн тоо нэмэгдэх болжээ.
URL: