Вангагийн зөн дэлхийг шуугиулсаар…
Ванга авгайг хэн вэ гэдгийг бүгд л мэддэг ба түүний таамаглалуудыг олон хүмүүс уншсан байдаг. Тэгвэл түүний зөгнөлөөр 2011 онд юу болохыг доорх сониноос хараад дүгнэлтээ хийгээрэй.
Ванга 16 настай байхдаа зөгнөж эхэлжээ. Эцгийнхээ хариулж байсан сүргээс хулгайлагдсан хонийг олоход тусаллаа. Тэрбээр хонь нуусан хашааг яг дүрслэн хэлсэн бөгөөд түүнийг зүүдэндээ харсан гэж хэлжээ.
Харин мэргэжлийн зөнчийн авьяас чадвар нь 30 настайд нь тодорсон. Вангад дэлхийн олон хүчтэй удирдагчид очиж байжээ. Тэр бүү хэл, Гитлер очоод сэтгэл гонсгор буцсан гэдэг.
Урьдчилан тааварлах зөнч чадвар үнэхээр байдаг гэж үү?
УРЬДЧИЛАН ХЭЛСЭН ТОМООХОН ЗӨН
Үр дүн: Биелсэн. Хүнд үе ирлээ. Хүмүүсийн ухамсарт ч өөрчлөлт орж байна.
Тайлбар: Зуу, зуун мянган хүний амь насыг авч одсон газар хөдлөлтүүд, цунаминууд гээд л байгалийн гамшгийг тоочоод баршгүй. Сүүлийн үеийн олон тооны алан хядах ажиллагаануудыг яах вэ. Эсвэл шашны суурин дээр гарсан, мөргөлдөөнүүдийг юу гэх вэ?
ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХИЙН 2008-3797 ОНЫГ ВАНГА ИЙНХҮҮ ЗӨГНӨЖЭЭ
2008. Улсын тэргүүн дөрвөн хүний аминд халдана. Индостанд хямрал гарна. Энэ нь дэлхийн III дайны шалтгаануудын нэг болно.
2010. Дэлхийн III дайн эхэлнэ. Дайн 2010 оны 11 дүгээр сард эхэлж 2014 оны 10 дугаар сард дуусна. Хэвийн эхлэх боловч цөмийн болон химийн зэвсэг хэрэглэнэ.
2011. Дэлхийн хойд хагаст радио идэвхт тунадас унаснаас амьтан, ургамал үлдэхгүй. Дараа нь амьд үлдсэн европчуудын эсрэг лалынхан химийн дайн эхлүүлнэ.
2014. Ихэнх хүмүүс идээт шарх, арьсны хорт хавдар болон арьсны бусад өвчнөөр өвдөнө.
2016. Европ бараг хүнгүй болно.
2018. Хятад дэлхийн шинэ их гүрэн болно.
2023. Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно
2025. Европ мөн л хүн ам багатай байна.
2028. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бүтээнэ. Магадгүй энэ нь хяналтын халуун цөмийн урвал байх. Өлсгөлөнг аажмаар давна. Нисгэгчтэй сансрын хөлөг Сугар руу ниснэ.
2033. Туйлуудын мөс хайлна. Дэлхийн далайн төвшин дээшилнэ.
2043. Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европыг лалынхан удирдах болно.
Японы станцад гал гарлаа
Фукушимагийн Дайчи атомын цахилгаан станцын 4 дүгээр реакторт дэлбэрэлт болж гал гарчээ. Цахилгаан станцад одоогоор дөрвөн дэлбэрэлт гараад байгаа бөгөөд цацраг туяа агаарт тархан хүний эрүүл мэндэд нөлөөлөх хэмжээнд хүрч байгаа аж.
Өнгөрсөн баасан гарагт болсон газар хөдлөлтийн улмаас атомын цахилгаан станцын хөргөлтийн системд доголдол гарсан билээ. Байгалийн гамшгийн улмаас амь насаа алдсан хүний тоо одоогоор 3300 хүрч, олон мянган хүн сураггүй алга болжээ. Цахилгаан станцаас 20-30 км зайд хүмүүсийг нэвтрэхгүй байхыг сэрэмжлүүлэн аль болох гэрээсээ гадагш гарахгүй байхыг зөвлөжээ.
Өнгөрсөн 24 цагийн дотор 4 дүгээр реакторт хоёр удаа гал түймэр гарсан бөгөөд хамгийн сүүлийн галыг хяналтадаа авчээ.
Мягмар гарагт Дайчи станцад болсон гурав дахь дэлбэрэлтийн дараа цацраг туяаны хэмжээ нэг цагт 400 милизиверт болж нэмэгдэж байжээ.
Арабын ертөнц хөдөлгөөнд орлоо
Хойд Африкийн аялал жуулчлалын гол бүс, 10 гаруй сая хүнтэй Тунист нэгэн эр өөрийгөө шатааснаас бүх юм эхлэв. 23 орныг нэгтгэсэн, өөрийн өвөрмөц заншил, шашин, соёл бүхий Арабын ертөнц донслоход хүрлээ. Одоогийн байдлаар Алжир, Бахрейн, Йемен, Иордан, Ливан, Тунис, Египетэд улс төрийн байдал тогтворгүй байна. Нэг удирдагчийн дэглэмд олон жил нухлуулсан ард түмнүүдэд Тунисийн хувьсгал сайхан жишээ болж, эсэргүүцлийн жагсаал тэнд тэндгүй гарч байна. Бүр наашлаад Иран, Туркийн эрх баригчид ч сэрэмжилж эхэллээ.
Умард Африк, Ойрхи Дорнод, Арабыг хамарсан хувьсгалыг ажиглагчид “түүхэн” хэмээн онцолж байгаагаас гадна, тус бүсийн нийгэм, улс төр, гадаад бодлого, геополитик, стратегийн ерөнхий чиг төлөвийг өөрчлөх үзэгдэл гэж дүгнэж буй.
Иргэншил, түүх, соёлоороо ойролцоо, нэг шашинтай, тиймдээ ч ертөнцийг үзэх үзэл ижил энэ ард түмнүүдийг хатуу гараар, олон жил нэг удирдагч захирсаар ирсэн нь ч тохиолдол бус. Лалынхан ардчилалд бэлэн үү?
Тэгэхээр Арабын ертөнц задарвал тэд Америк, Барууны эсрэг нөгөө л терроризмаараа зэвсэглээд босоод ирж ч мэднэ. Арабын Эмират, Египетэд найр тавьдаг Америкийн “заль” тэр үед тус болохгүй ч байж магад.
URL: