Сурах бичгийн үнийг хазаарлая

Манай улс 12 жилийн ерөнхий боловсрол олгох тогтолцоонд шилжээд нээх ч их удаагүй байна. Тиймээс өмнөх боловсролын тогтолцооноос сайжирсан уу, муудсан уу гээд дүгнэхэд илүүц биз. Ямартаа ч сурах бичгийн үнэ тэнгэрт хадлаа. Шинэ шинэчлэгдэж буй Монгол Улсад үнэ гээч зүйл хүслээрээ нисэж, ард иргэдийг туйлдуулаад байгаа. Үүний жишгийг ерөнхий боловсролын “сурах бичиг” ч бас дагалаа.

Дунд сургуулийн нэг хүүхэд дуу хөгжим зэрэг бага хичээлүүдийг орхиод дунджаар арав орчим ном хэрэглэж байна. Сурах бичгүүд 10-15 мянган төгрөгийн үнэтэйгээр гадуур худалдаалагдаж байгаа юм. Тэгэхээр нэг сурагч доор хийж 100-аас 150 мянган төгрөгөөр нэг жил хэрэглэх ном худалдан авах юм болж байна. Яагаад заавал нэг жил хэрэглээд дуусах номыг ийм үнэтэй худалдаж авах ёстой гэж. Уг нь сургуулийнхаа номын санд 350 төгрөг тушаагаад сурах бичгээ авч нэг жил хэрэглээд буцаагаад өгч болдог л байсан. Муухай хэрэглэх хаяж гээгдүүлэх юм бол шинэ ном авч өгөх зэргээр сургуулийг хохиролгүй болгочихдог байсан цаг саяхан.

Гэвч сүүлийн үед эцэг эх, сургуулиуд сурах бичгийг худалдаж авахыг илүүд үзэх болж. Энэ нь сурах бичгийг үнийг дээгүүр нисэхэд хүргээд байгаа гол шалтгаалах биз.

Зарим нэг нь жил бүр хүүхдэдээ сурах бичгийг нь аваад өгчих чадалтай байж болно. Гэвч Монголын дийлэх өрх хүүхдүүдээ сургуульд явуулахын тулд санхүүгийн хямралд орох шахаж байна шүү дээ. Орон сууц, мах, бензин, гурил, талхны үнийг хазаарлая гэж ярьдаг. Тэгвэл дээр нь сурах бичиг орж байх шиг байна.

Уг нь салбарын сайд нь сурах бичгийн үнийг таван мянган төгрөгөөс дээш байлгахгүй гэж ярьж байсан. Гэвч тэр үнийг нь аль эрт давчихсан байна. Харин энэ талаар сайд та мэдэж байгаа юу. Эсвэл их, дээд сургуулийн төлбөрийг 10 хувиас дээш нэмэхгүй гээд ярьж суух хойгуур чинь, 15-20 хувь төлбөрөө нэмчихсэн сургуулиудыг мэдээгүй мэт өнгөрөөсөн шигээ энэ асуудлыг чихнийхээ хажуугаар хийсгэх гээ юу?

Ами
Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих