Онцгой байдлын албаны дарга согтуугаар машин жолоодож хүний амь хөнөөжээ

-ТЭРБЭЭР ХОРИГДОЖ БАЙГАА ЮМ БАЙНА-

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын албаны дарга н.Анхбаяр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож хоёр хүний амь хөнөөсөн хэрэг долоо хоногийн өмнө гарчээ. Тэрбээр засвараас гарсан машиныхаа эд ангийг шалгахаар аймгийнхаа зах руу явж байсан аж. Овоолгоотой шороо тойроод явж байтал өөдөөс нь мотоцикль унасан гурван хүн гараад иржээ. н.Анхбаярын унаж явсан машин хурдтай байсан учир мотоцикльтой хүмүүсийг дайрсан байна. Ослын улмаас таван настай хүүхэд 25 настай залуу газар дээрээ нас барж, 15 настай хүүхэд амьд гарсан ч эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа аж. Мотоцикльтой явсан хүмүүс нэг гэр бүлийн ах дүүс байсан байна.

Онцгой байдлын албаны дарга машин жолоодож явах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсныг тогтоосон аж. Энэ хэргийг тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн шалгаж байгаа бөгөөд н.Анхбаярыг цагдан хорьжээ.

Г.ЯЛГУУН

medee.mn


URL:

Сэтгэгдэл бичих