Гансүх сайд бол II секторын хүн гэв

БОАЖЯ-ны сайд Гансүх, сэтгүүлч Баатархуяг, Уянга нарын хооронд өнгөрсөн оноос эхлэн гүтгэлгийн чанартай гэх мэдээллүүд гарсан.  25-р телевизийн сэтгүүлч  Баатархуягын  сайд Гансүхийн тухай бичсэн нийтлэлээс үүдэн өнөөг хүртэл хэрэг даамжирсан хэвээр байна. Гэр бүлийн хоёр Гансүх сайдыг авлигтай тэмцэх газарт шалгуулахаар болжээ.   Үүнтэй холбогдуулан  Уянгааас зарим нэг зүйлийн талаар тодрууллаа.
Гансүх сайд та хоёрыг уучлалт гуйвал шүүхэд өгөхгүй гэсэн. Энэ тал дээр ямар байр сууртай байгаа вэ. Яагаад авлигтай тэмцэх газарт өгөх болов?
Бид уучлал гуйхгүй. Сэтгүүлч хүн уучлалт гуйх гэж, шүүх сэргийлэхэд дуудагдах гэж нийтлэл бичдэггүй. Харинч олон түмний хөрөнгө завшсанаараа Гансүх өөрөө уучлалт гуйх ёстой байх. Бид хоёр үнэн мөнийг нь тогтоохын тулд авлигтаай тэмцэх газарт өгсөн. Авлигатай тамцэх газар бол томоохон хэрэг шүүж байгаагүй. Жижиг албан тушаалтануудыг л авч хэлэлцэж байсан. Энэ бол авлигатай тэмцэх газрын ажил биш гэж би боддог. Авлигатай тэмцэх газраас Гансүх сайдын сүүлийн найман жилийн хөрөнгө оруулгын мэдээг шаардаж байгаа.
-Сайдын ярьснаар та хоёрыг өөрийг нь гүтгэж байгаа нь цаанаа асар их мөнгөний болон  албан тушаалын эрх ашиг байгаа гэсэн.  Үнэхээр тийм зүйл байгаа юу?
-Энэ хүнийг юу яриад байгааг нь ойлгохгүй байна. Бид өмнө нь том албан тушаалтнуудтай зууралдаж явсан. Ер нь сэтгүүлчид тэдний авлигын хэрэгтэй л зууралдана шүү дээ. Өөр юутай зууралдах юм бэ. Би Монголын шүүх шударга шүүнэ гэдэгт итгэдэггүй. Харин цаг хугацаа бүхнийг үнэн зөвөөр шүүдэг гэдэгт л итгэдэг. Гансүхийн сарын цалин нэг сая төгрөг л байх. Ийм цалинтай хүн 165 сая төгрөгөөр хаус худалдаж авсан. Түүнийгээ МCS ийн бэлгэнд өгсөн барилга гэж мэдүүлээд байгаа. Өнөөдөр энэ компани Монголын эрх баригчдад олон саяын үнэтэй хаус өгдөг болчихсон юм уу. Энэ бүх хэргийг бид шалгуулж үнэн мөнийг тогтоолгох болно.
-Нэгэн үе та хоёр Ардчилсан намд хүчин зүтгэж явсан. Та хоёрыг  таарамж муутай байхаар  намын зүгээс ямар нэгэн байр суурь илэрхийлсэн үү?
-Гансүх бол үнэнийг хэлэхэд хоёрдогч сектор шүүдээ. Миний ардчилсан намд байсан маань Гансүхтэй ямарч холбоогүй. Намайг бүр “Би Уянгын байрны түрээсийг төлөөд явдаг байсан” гэж хэлсэн байсан. Би үнэхээр гайхаж байна. Ардчилсан намд би Гансүхтэй гэрээ хийж ороогүй. Намайг Ардчилсан намын нэвтрүүлгийн гэрээгээр бэлтгэдэг байхад тэр үед намын ерөнхий нарын бичгийн даргаар одоогийн дарга Алтанхуяг байсан. Гансүх бол нэлээд сүүлд нарийн бичгийн дарга болсон байхгүй юу. Өнөөдөр гансүх бид хоёрын хоорондын асуудал Ардчилсан намд хамаагүй. Үүнийг сөхөх шаардлаггүй гэж бодож байна.
Б.Рэнцэнханд


URL:

Сэтгэгдэл бичих