Н.Номтойбаярт микрофоны утас богинодов

УИХ-ын залуу гишүүн тэрбээр чуулганы танхимд  бараг үг хэлдэггүй. Зарим шинэ гишүүн хэлэлцэж буй асуудлаа ч ойлгоогүй байж “сэтгэлийн хөөрөлдөө” автан үг хэлэх боломжийг алдахыг хүсдэггүй. Тэгээд ч буруу зөрүү ярьж бусдыгаа хөгжөөж, хэвлэлийнхний шүүмлэлд өртдөг. Тэгвэл Номтойбаяр хэлд орох хүртлээ даруухан байхыг илүүд үздэг бололтой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг чуулганаар хэлэлцэх үед тэр бараг анх удаа үг хэлэхээр нэрээ өгөв. Ингээд ээлж нь ирэхэд “Би ард түмнээ хүндэтгээд зогсож байгаад ярья аа” гэлээ. Чуулганы танхимын голд байрладаг ганц индрээс бусад хэсэгт гишүүд суудал дээрээсээ л ярихаар зохион байгуулсан байдаг юм. Тиймээс ард түмнээ хүндэтгэх гэсэн хүслийг нь микрофоны утас унтрааж орхив. Өөрөөр хэлбэл босож зогсоод ярихад микрофоны нь утас богиндсон учир тэрбээр арга буюу буцаад сууж харагдсан.


URL:

Сэтгэгдэл бичих