Олны өмнө нүцгэлсэн монгол одод
Монгол бүсгүйчүүд гоо үзэсгэлэнтэй гэдгээрээ гайхагддаг. Үүнийгээ ч нуухгүй олны өмнө нүцгэлсэн олны танил бүсгүйчүүдийн тоо улам л нэмэгдсээр. Нэг үеэ бодвол монголчууд эрос дүр төрхтэйгээр зургаа татуулсан хүүхнүүдийг “эвэртэй туулай” үзсэн юм шиг харахаа больжээ. Тиймээс ч нүцгэн биеэ бусдад гайхуулсан сайхан бүсгүйчүүдийн тоо тун олон болжээ. 24tsag.mn олны өмнө нүцгэлсэн 24 монгол оддын тухай баримтыг хүргэж байна. Энд бас ганц нэг эрчүүд “цохиж яваа” шүү.
1. Залуудаа “Эрос” гэсэн тодотголтой явсан дуучин Т.Ариунаагийн нүцгэн зураг ерээд онд дуулиан тарьж байлаа. Нүүрний тод будалт, торон дотуур хувцсыг нь санахгүй хүн цөөхөн байдаг.
2. Жүжигчин О.Энхтуул “Бүлээн нурам” кинонд нүцгэлснээс хойш хүүхнүүдийн хов живээс салахгүй болсон. Тухайн үедээ л шинэ үзэгдэл байсан тул хүмүүс янз бүрээр ярьж байв. Энэ үеэс О.Энхтуул “секс симбол” гэдэг тодотголтой болсон юм.
3. Дуучин Э.Агиймаа 2010 онд эротик контентийн зураг авахуулсан. Тэрбээр зураг авалтын дараа “Анх удаа л бүтэн нүцгэн зураг авахуулж үзлээ. Гоё юм байна. Хөдөлдөггүй хүн чинь гэнэт хөдлөөд, энүүгээр нэг бужигнаад, элдэв поз аваад л “алж” өглөө” гэж байжээ.
4. Э.Агиймаагийн орыг залгамжилж дуучин Нара ч мөн адил гар утсанд суулгах эротик контентийн зураг авахуулсан. Үүнээс хойш сайхан биетэй гэж гайхуулдаг Нарагийн нүцгэн, хагас нүцгэн зургууд хаа сайгүй “тэнэх” болсон билээ.
5. Хөтлөгч Өөдөө бол зоригтой бүсгүйчүүдийн нэг. Тэрбээр залуудаа жүжигчин Б.Ундралтай нийлж Монголын шинэ үеийн анхны эротик кинонд тоглож байсан.
6. Драмын театрын С.Отгонцэцэгийг эротик төрхийг нууж яаж болох билээ. Тэрбээр цөөнгүй сэтгүүлд төрсөн биеэ ил гаргасан зураг авахуулсан. Мөн бараг л нүцгэн шоу, өдөрлөгүүдэд оролцож байв. Түүнд эротик кинонд тоглооч гэсэн санал олон ирдэг гэнэ.
7. “Гурван охин” хамтлагийн дуучин Соло “Үдшийн шивнээ” сэтгүүлд улаан сарнайн дунд нүцгэн зургаа авахуулж байв.
8. “Суварган цэнхэр уулс” киногоор анх олонд танигдсан жүжигчин С.Батцэцэгийг Монголын сайхан эмэгтэйчүүдийн нэг гэдэгтэй бүгд санал нийлнэ. Тэрбээр цөөн хэдэн кинонд хагас нүцгэн гарч харагддаг. Тухайлбал “Богдын сүүлчийн хатан” киноноос түүний сайхан биеийг харж болно.
9. “Монгол газар” компаний Ц.Мянганбаяртай нэр холбогдож явсан загвар өмсөгч Г.Ариунцэцэг “Никитон” хамтлагийн алдарт “Нандин шүтээн” дуунд хайртай залуугаа хуурч буй бүсгүйн дүрийг бүтээсэн. Мөн л нүцгэн.
10. МҮОНРТ-ын хөтлөгч Б.Чимгээг энэ жагсаалтанд орно гэж төсөөлсөх хүн ховор. Гэхдээ яалт ч үгүй тэрбээр 1995 оны үед Халх голын дайны тухай нэгэн кинонд нүцгэн гардаг юм.
11. Аварга Д.Дагвадорж хүүхнүүдтэй адил нүцгэлсэн оддын тоонд орж байна. Түүнийг голын захад маасайтлаа инээсэн нүцгэн зураг ч нэг хэсэгтээ шуугиулсан даа.
12. Харин “Камертон”-ы дөрөв залуу цагтаа авахуулсан урт зангианаас өөр зүйлээр биеэ хаагаагүй нэг тийм хөгжилтэй зураг байдаг. Тэр зураг олон нийтийн сайтуудаар тархсан тул камертончуудын нүцгэн зэргийг олон хүн харж амжсан.
13. Яруу найрагч Л.Галсансүхийн залуу цагийн галзуу нүцгэн зураг байдаг. Нүцгэн зурагаа анхны ном (ном ч гэж дээ, нимгэн түүвэр)-ынхоо хавтсан дээр тавьсан нь 1995 онд бөөн шуугиан. “Хүн судлал” нэртэй энэ түүврийг уул нь Зохиолчдын эвлэлийн уралдаанд шалгарч “Монголын уран зохиол” хэвлэлийн газраас шагналын журмаар хэвлүүлжээ.
15. Монгол ТВ-ийн хөтлөгч Одмаа болон бусад монголын сайхан хүүхнүүдийн цасан дундах нүцгэн зураг бол бас нэг шуугианы эзэн.
16. “Үл таних эмэгтэй” кинонд эротик дүрд тоглож олонд танигдсан жүжигчин О.Долгор “ZMN”, “Монгол фильм”-ийн хамтын бүтээл “Хоёулаа унтах уу” кинонд мөнл нүцгэлж байгаа бололтой.
17. Драмын театрын залуу жүжигчин Б.Ганчимэг ч энэ жагсаалтад орж байна. Тэрбээр оюутан байхдаа тоглосон “Халуун сэтгэл” кинонд багшдаа хайртай болсон охины дүр бүтээдэг. Хоёр салаа гэзэгтэй үзэсгэлэнтэй охиныг тэр киноноос харж болно.
18. Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг Б.Сувд ч бас залуу цагийн гоо үзэсгэлэнгээ кино хальсанд буулгаж үлдээсэн байдаг юм шүү. Түүний залуугийн гоо сайхан төрх “Мандухай цэцэн хатан” кинонд бий.
19. Жүжигчин О.Пүрэвсүрэнгийн эротик зураг олон бий. Тэрбээр ямар ч зураг авахуулсан үргэлж сэтгэл татам байдаг билээ.
20. Дуучин Ч.Ану “Үдшийн шивнээ” сэтгүүлд нүцгэн зургаа авахуулахад нь хүмүүс тийм ч их гайхаагүй. Учир нь энэ нь түүний имиж юм.
21. Жүжигчин Анхням бол нүцгэн биеэ нуугаагүй монгол оддын нэг. Түүнийг нүцгэн зураг авахуулснаас хойш эротик киноны санал их ирэх болсон юм.
23. “Надтай гэрлээч” киноны гол дүрд тоглодог жүжигчин Мөнхжаргал “9009” кинонд нүцгэлсэн. Үүнээ өөр цөөнгүй клипэнд энэ эмэгтэйн эрос төрхийг харж болно.
24. Олны өмнө нүцгэлсэн монгол оддын жагсаалт үүгээр дуусахгүй. Та 24 дэх баримтад хэнийг оруулах саналаа бичнэ үү.
24tsag.mn
URL: